

644 дагагчтай
Монголиа Талент Нэтворк нь мэргэшсэн хүний нөөц бүрдүүлэлт, хөдөлмөр зуучийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр Монголдоо анхдагч, салбартаа тэргүүлэгч байгууллага юм. Бид анх 2011 онд байгуулагдсан цагаасаа хойш олон улсын стандартыг тасралтгүй нэвтрүүлж, харилцагчиддаа төдийгүй салбартаа үнэ цэнэтэй хүний нөөцийн цогц үйлчилгээг үзүүлсээр байна. Үйлчилгээ:
• Headhunting, Recruiting- Хүний нөөцийн сонгон шалгаруулалт, Ур чадвартай, ховор ажилтан хайх
• PEO Service -Хүний нөөцөөр хангах үйлчилгээ
• HR Tech – Ворки /Worki/ платформ
• HRS- Хүний нөөцийн судалгаа
• Employer Branding Service- Ажил олгогчийн брендингийн үйлчилгээ
Монголиа Талент Нэтворк компани нь хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ, executive headhunting чиглэлээр Монголдоо хамгийн удаан ажиллаж буй туршлагатай хамт олон юм. Манай баг хамт олон 20 гаруй жилийн туршлагатай ба Монгол болон гадаадад ажиллаж буй чадварлаг ажиллах хүчнийг өргөн хүрээтэй мэдээллийн санд тулгуурлан татдаг ба энэхүү үйл ажиллагаа нь маш боловсронгуй CRM системийн тусламжтай явагддаг. Манай сонгон шалгаруулалтын зөвлөхүүд дотоодод болон олон улсын хэмжээнд Сингапур, Хонг Конг болон Америкт үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь биднийг хамгийн шилдэг ур чадварыг багтаа татах боломжийг олгоод зогсохгүй зөвхөн дотоодын зах зээл бус зогсолтгүй дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх боломжийг олгодог.
Монголын Хүний нөөцийн салбарын тэргүүлэгч компани болж, байгууллагуудын хөгжлийн стратегийн түнш байна
Бид харилцагч байгууллагууддаа шилдэг талентуудыг татах, хөгжүүлэх, тогтоон барихад нь чиглэсэн цогц шийдлүүдээр дамжуулан тэдний бизнесийн үнэ цэнийг өсгөхийг зорино