Монголиа Талент Нэтворк-н бусад зарууд
Senior Analyst of Investment and BD
Бүтэн цагийн
Ахлах шатны ажилтан

Улаанбаатар

10 өдрийн өмнө
Хийж гүйцэтгэх үүрэг
  • Компанийн стратеги, бизнес хөгжлийн зорилттой уялдсан богино, дунд, урт хугацааны бизнес хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг ахлан удирдах.
  • Байгууллагын үйл ажиллагаа болон зах зээлийн өгөгдөлд тулгуурлан бизнесийн шинжилгээ хийж, удирдлагын шийдвэр гаргахад шаардлагатай тайлан, танилцуулга, санал зөвлөмж бэлтгэх.
  • Бизнесийн шинэ боломжийг тодорхойлж, зах зээлийн судалгаа хийж, хөрөнгө оруулалт болон бизнес хөгжлийн төслийг санаачлан боловсруулж, хэрэгжүүлэх.
  • Хөрөнгө оруулалтын төслийн санхүү, эдийн засгийн үр ашиг, эрсдэлийг үнэлж, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх.
  • Төсөл, хөрөнгө оруулалтын санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлж, хөрөнгө оруулагчид болон санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах.
  • Бизнес хөгжил, хөрөнгө оруулалтын багийн гишүүдэд мэргэжлийн удирдамж өгч, үйл ажиллагааны уялдаа холбоог зохистой хангах.
  • Шинжилгээ, судалгааны үр дүнг компанийн удирдлагад танилцуулж, стратегийн зөвлөмж боловсруулах.
  • Хөрөнгө оруулалт болон бизнес хөгжлийн төслүүдийн хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавьж, үнэлгээ хийх.

Тавигдах шаардлага

 

  • Санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, хөрөнгө оруулалт, төслийн менежмент эсвэл холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй. Гадаадын их, дээд сургууль төгссөн бол давуу тал.
  • Бизнес хөгжил, хөрөнгө оруулалт, стратегийн төлөвлөлт эсвэл бизнесийн шинжилгээний чиглэлээр дор хаяж 5 жил ажилласан туршлагатай.
  • CFA, FMVA, PMP зэрэг мэргэжлийн сертификаттай бол давуу тал.
  • Хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, санхүүгийн модель бүтээх, үнэлгээ хийх, санхүүгийн шинжилгээ хийх чадвар сайтай.
  • Санхүү, бизнесийн судалгаа, зах зээлийн шинжилгээ хийж, үр дүнг үр дүнтэй танилцуулах, тайлагнах чадвар сайтай.
  • Санхүүгийн тайлангийн шинжилгээ, хөрөнгийн зах зээл, компанийн үнэлгээний талаар гүнзгий мэдлэгтэй.
  • Excel, Power BI, Tableau, SQL болон бусад өгөгдлийн шинжилгээний хэрэгслийг ахисан түвшинд эзэмшсэн.
  • Англи, хятад хэлээр бичих, ярих чадвар ахисан түвшинд.
  • Стратегийн сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх чадвар сайтай.
  • Багаар ажиллах, манлайлах, харилцааны чадвар маш сайтай байх.
Компанийн мэдээлэл
Дэлгэрэнгүй

Хангамж урамшуулал, бусад боломжууд

Уян хатан ажлын цаг
Утасны төлбөр
Цалинтай чөлөө
Карьер хөгжлийн хөтөлбөр
Мэргэжлийн сургалт
Эрүүл мэндийн даатгал
Ажил амьдралын тэнцвэрт байдал
Тав тухтай орчин