Монголиа Талент Нэтворк-н бусад зарууд
Ахлах худалдан авалтын менежер
Бүтэн цагийн
Ахлах шатны ажилтан

Улаанбаатар

3 өдрийн өмнө
Хийж гүйцэтгэх үүрэг

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Худалдан авалтын төлөвлөгөө боловсруулах.

  • Барилгын төсөлд шаардлагатай материал, тоног төхөөрөмжийг цаг хугацаанд нь хангах.

  • Дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлэгчийн судалгаа хийх, боломжит нийлүүлэгчдийн мэдээллийн сан бүрдүүлэх.

  • Нийлүүлэгчтэй үнэ, чанар, нийлүүлэлтийн нөхцөлийн талаар хэлэлцээр хийх, нийлүүлэгчдийн гүйцэтгэлд үнэлгээ хийх.

  • Худалдан авалтын нийт зардлыг бууруулах, төсвийн үр ашигтай зарцуулалтыг хангах арга хэмжээ боловсруулах.

  • Туслан гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах.

  • Худалдан авалтын багийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ажил үүргийг хуваарилах.

  • Ажилтнуудын ажлын гүйцэтгэлд хяналт тавих, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, ажлын үр дүнг үнэлэх, удирдлагад тайлагнах.

  • Худалдан авалтын үйл ажиллагааны ил тод байдал, баримтжуулалт, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, санхүү, эдийн засаг, инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

  • Барилгын салбарт худалдан авалтын чиглэлээр 3 ба түүнээс дээш жилийн туршлагатай.

  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн ашиглах чадвартай.

  • Харилцааны өндөр ур чадвартай, багаар хамтран ажиллах чадвартай.

  • Цагийн менежмент, ажлын зохион байгуулалт сайтай, ачаалал даах чадвартай.

Ур чадвар

  • Хэлэлцээр хийх өндөр ур чадвартай.

  • Судалгаа, шинжилгээ хийх, төсөв болон өртөг тооцоолох чадвартай.

  • Тайлан боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай.

  • Багаар ажиллах болон удирдан зохион байгуулах чадвартай.

  • Англи эсвэл хятад хэлний ахисан түвшний мэдлэгтэй.

  • Барилгын үндсэн материалууд, норм дүрэм, техникийн шаардлагын талаар мэдлэгтэй.

  • Худалдан авалтын процесс, нийлүүлэлтийн сүлжээний менежментийн мэдлэгтэй.

  • Гэрээний эрх зүй, хэлэлцээрийн мэдлэгтэй.

Компанийн мэдээлэл
Дэлгэрэнгүй

Хангамж урамшуулал, бусад боломжууд

Уян хатан ажлын цаг
Утасны төлбөр
Цалинтай чөлөө
Карьер хөгжлийн хөтөлбөр
Мэргэжлийн сургалт
Эрүүл мэндийн даатгал
Ажил амьдралын тэнцвэрт байдал
Тав тухтай орчин