Өөрчлөлт оруулсан огноо:
2023 оны 03-р сарын 13-ны өдөр
“Worki” нь ажил хайгч болон ажил олгогч талууд /цаашид дангаар нь “Хэрэглэгч”, хамтад нь “Хэрэглэгчид” гэх/-ын мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэгтэй бөгөөд бид хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахыг эрмэлзэж ажилладаг.
Энэхүү Нууцлалын бодлого нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хуваалцах, хамгаалах үед дагаж мөрдөх баримт бичиг юм.
1.1.
Та “Worki”-ийн вэбсайт болон Мобайл аппликейшн /цаашид хамтад нь “Платформ” гэх/-ийг ашиглахдаа “Үйлчилгээний нөхцөл” болон “Нууцлалын бодлого” гэсэн эрх зүйн баримт бичгүүдтэй танилцаж, “Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн сонголтыг хийснээр бид үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангахад шаардлагатай хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, дамжуулах эрхтэй болно гэдгийг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа болно.
1.2.
Хэрэглэгч Нууцлалын бодлоготой танилцан хүлээн зөвшөөрч, Платформд бүртгүүлсэн өдрөөс эхлэн энэхүү Нууцлалын бодлого нь хүчин төгөлдөр үйлчилнэ.
2.1.
Хэрэглэгч нь Платформыг ашиглах үед “Worki” нь Хэрэглэгчийн оруулсан дараах мэдээллүүдийг хүлээн авч хадгалдаг. Үүнд:
2.1.1.
Овог нэр, Регистерийн дугаар, төрсөн огноо, хүйс зэрэг Хэрэглэгчийн хувийн мэдээлэл;
2.1.2.
И-мэйл хаяг, гэрийн хаяг, утасны дугаар зэрэг холбоо барих мэдээлэл;
2.1.3.
Хэрэглэгчийн CV буюу анкетын мэдээлэл;
2.1.4.
Таны аккаунт үүсгэх болон ажилд ороход ашигладаг мэдээлэл;
2.1.5.
Гуравдагч этгээдийн програмуудаас импортолсон мэдээлэл;
2.1.6.
“Worki”-тэй холбогдох үед бидэнд өгсөн мэдээлэл;
2.1.7.
Төлбөрийн мэдээлэл (төлбөртэй үйлчилгээний хувьд);
2.1.8.
Ажил олгогчийн нэр, ажилтны тоо, байгуулагдсан огноо, үйл ажиллагааны салбар гэх мэт Хэрэглэгчийн бизнесийн талаарх мэдээлэл;
2.1.9.
Ажил олгогчийн бүх оруулсан зөвлөгөө, контент, зар сурталчилгаа, ажлын зар гэх мэт мэдээлэл,
2.2.
Хэрэглэгч нь өөрийн бүртгэлийн тохиргоонд нэвтэрснээр энэ мэдээллийг засах эсвэл устгах боломжтой.
2.3.
Single sign-on буюу Нэг удаагийн нэвтрэлт нь Хэрэглэгч Платформыг хэрэглэхэд илүү хялбар болгох зорилготой бөгөөд хэрэв та манай Платформд Facebook, Google, Linkedin эсвэл үүнтэй төстэй үйлчилгээгээр нэвтрэхээр сонговол бид таны бүртгэлээс шаардлагатай мэдээллийг импортлох бөгөөд бид үүнийг таны профайлын нэг хэсэг болгоно.
2.4.
Хэрэглэгч Платформыг ашиглах үед “Worki” нь тухайн хэрэглэгчийн дараах мэдээллийг автоматаар цуглуулдаг. Үүнд:
2.4.1.
Платформ дээрх үйлдэл буюу Хэрэглэгчийн хайж буй, үзэж буй, ашиглаж буй мэдээлэл;
2.4.2.
Хэрэглэгчийн IP хаяг болон интернет үйлчилгээ үзүүлэгч (ISP)-ийн мэдээлэл;
2.4.3.
Хэрэглэгчийн ашиглаж буй хөтчийн төрөл болон төхөөрөмжийн ID;
2.4.4.
“Worki” дээр үзсэн мэдээллүүд (жишээ нь HTML хуудас, график гэх мэт)
2.4.5.
Үйлдлийн системийн мэдээлэл, Хэрэглэгчийн Платформ хийсэн үйлдлүүдийн мэдээлэл.
2.5.
“Worki” нь автоматаар цуглуулсан буюу 2.5-д заасан мэдээллийг Хэрэглэгчийн оруулсан буюу 2.1-т заасан мэдээлэлтэй нэгтгэж боловсруулан, Хэрэглэгчидэд тохирсон ажлын байраа олох эсхүл тохирсон ажилтнаа олох боломжийг нэмэгдүүлэхэд ашигладаг.
2.6.
“Worki” нь Хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгөөр Гуравдагч этгээдээс тухайн хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж болно.
3.1.
“Worki” нь цуглуулсан мэдээллээ үйлчилгээгээ хүргэх, Хэрэглэгчидэд хариу өгөх, платформыг ажиллуулах, үйлчилгээгээ сайжруулах, хэрэглэгчийн эерэг туршлагыг бий болгоход ашигладаг.
3.2.
“Worki” нь Хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгээр буюу Хэрэглэгч нь Платформ-д бүртгүүлэхдээ “Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн сонголтыг хийснээр “Worki” нь тухайн хэрэглэгчийн мэдээллийг авч ашиглана.
3.3.
“Worki” нь Хэрэглэгчийн мэдээллийг дараах үйл ажиллагаанд ашиглана. Үүнд:
3.3.1.
Платформын үйлчилгээг хэвийн ажиллуулах;
3.3.2.
Хэрэглэгч бидэнтэй холбогдох үед холбоо барьж, харилцах;
3.3.3.
Платформын үйлчилгээнд дүн шинжилгээ хийх, сайжруулах, оновчтой болгох;
3.3.4.
“Worki”-ийн үйлчилгээний нөхцөлийг хэрэгжүүлэх, “Worki” системийг залилан мэхлэх, урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх
3.4.
Хэрэглэгч нь Платформд бүртгүүлж, өөрийн мэдээллийг “Worki”-д өгөхийг зөвшөөрснөөр дараах үйлчилгээнүүдийг ашиглах боломжтой болно. Үүнд:
3.4.1.
CV буюу анкетын загвартай болох;
3.4.2.
Тохирсон ажил хайх, бусадтай хуваалцах боломжийг олгох;
3.4.3.
Ажилд орох хүсэлт гаргах боломжийг олгох;
3.4.4.
Ажлын санал авах боломжийг олгох;
3.4.5.
“Worki”-ийн хэрэглэгчийн үйлчилгээтэй холбогдож, туслах боломжийг олгох;
3.4.6.
Ажил олгогчдын зорилтот ажилд авах зарыг харуулах;
3.4.7.
Үйлчилгээтэй холбоотой харилцаа холбоо, аюулгүй байдлын шинэчлэлтийн талаар холбогдож мэдэгдэх;
3.4.8.
Ажилд авах, сонгон шалгаруулалтын үйл явцыг хялбар болгох.
3.5.
Хэрэглэгч нь Платформд бүртгүүлж, өөрийн мэдээллийг “Worki”-д өгөхийг зөвшөөрснөөр маркетингийн хувьд дараах боломжуудад хэрэглэнэ. Үүнд:
3.5.1.
Хэрэглэгчийн зан төвөл, хандлагад тохирсон контент, үйлчилгээ, сурталчилгааг үзүүлэх;
3.5.2.
Хэрэглэгчидэд тохирсон ажлын боломжууд, шинэ мэдээллүүд, ажил мэргэжлийн зөвлөгөө болон бусад хэрэгтэй мэдээллийг илгээх;
3.5.3.
“Worki”-оос болон гуравдагч этгээдээс авах боломжтой бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танд мэдэгдэх;
3.5.4.
Санал асуулга авах, ажилтай холбоотой арга хэмжээ зохион байгуулах, түүний үр дүнг нийтлэх;
3.6.
Хэрэглэгч нь Платформд бүртгүүлж, өөрийн мэдээллийг “Worki”-д өгөхийг зөвшөөрснөөр үйлчилгээг сайжруулахад дараах боломж бүрдэнэ. Үүнд:
3.6.1.
Хэрэглэгчийн зан төлвөөс хамаарч үйлдэл ихтэй үйлчилгээг хялбарчилах;
3.6.2.
Платформын ашиглалтын талаар дүн шинжилгээ хийх, дотоод тайлан гаргах;
3.6.3.
Алдаатай эсвэл ашиглагдахгүй байгаа үйлчилгээг сайжруулах;
3.7.
Хэрэглэгч нь Платформд бүртгүүлж, өөрийн мэдээллийг “Worki”-д өгөхийг зөвшөөрснөөр аюулгүй байдал, залилангаас урьдчилан сэргийлэхэд дараах боломж бүрдэнэ. Үүнд:
3.7.1.
“Worki”-ийн бодлогыг зөрчсөн, хууль бус байж болзошгүй үйл ажиллагааг илрүүлэх, судлах, урьдчилан сэргийлэх;
3.7.2.
Хуурамч хаягийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх.
3.8.
“Worki" нь платформ дахь ажил хайгчийн мэдээллээс зөвхөн туршлага, ур чадвар, боловсрол, холбоо барих мэдээллийг ажил олгогч нарт дамжуулах бөгөөд регистрийн дугаар, хаяг байршлын мэдээлэл болон бусад хувийн мэдээллийг ажил олгогч нарт хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дамжуулахгүй болно.
3.9.
“Worki” нь платформд зөвшөөрөлгүй этгээд нэвтрэх, таны мэдээллийг зохисгүй ашиглахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авч, хяналт тавьдаг хэдий ч гуравдагч этгээд, эсхүл эрх бүхий байгууллагад ирсэн мэдээлэл, эсхүл олон нийтийн сүлжээ, сошиал дээр хуваалцсан мэдээ мэдээлэл, ажлын зар гэх зэрэгт хяналт тавьдаггүй тул түүний улмаас хувийн мэдээлэл алдагдсантай холбоотой асуудлаар хариуцлага хүлээхгүй болно. Иймээс та бусдад хуваалцах, нийтэд ил болгох хүсэлгүй өөрийн хувийн мэдээллийг “Worki”-ийн платформд нийтлэхгүй байх үүрэгтэй.
3.10.
“Worki”-ийн үйлчилгээнд Хэрэглэгчийн боловсрол, сонирхол, ажил мэргэжлийн салбар, туршлага, ур чадварт нийцсэн ажлын байрны зар, бүтээгдэхүүн үйлчилгээ, контент, сурталчилгааг үзүүлэх зэрэг багтана.
4.1.
Хэрэглэгч нь хүссэн үедээ өөрийн CV эсвэл профайлдаа хандах, шинэчлэх, мэдээллээ устгах боломжтой. Ингэхдээ өөрийн нэвтрэх нэр нууц үгийг ашиглан платформд нэвтэрч хүссэн өөрчлөлтийг хийнэ.
4.2.
Хэрэв та манай Платформд бүртгэлгүй бөгөөд өөр хэн нэгэн таны холбоо барих мэдээллийг бидэнд өгсөн гэж бодож байвал “Worki”-ийн Хэрэглэгчийн үйлчилгээний төвтэй холбоо барьж шийдвэрлүүлнэ.
4.3.
Хэрэглэгч нь өөрийн нэвтрэх нэр, нууц үгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
4.4.
“Worki” нь Платформын үйлчилгээнд гарсан өөрчлөлтийг тусгахын тулд энэхүү Нууцлалын бодлогыг шинэчилж болно.
4.5.
“Worki” нь шинэчилсэн мэдээллийг хэрэглэгчидэд заавал мэдэгдэх үүрэгтэй байна.
WORKI. 2023 он