“WORKI” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Өөрчлөлт оруулсан огноо:
2023 оны 03-р сарын 13-ны өдөр

1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

“Worki” нь ажил хайгч болон ажил олгогч нарт ажлын байр хайх, ажилтан хайх, үндсэн болон туслах цэсүүдэд байршсан нэмэлт үйлчилгээнүүдийг авах боломжийг олгодог вэбсайт болон Мобайл аппликейшн /цаашид хамтад нь “Платформ” гэх/ юм.

Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч (Ажил хайж байгаа иргэн, Ажил олгогч байгууллага болон хувь хүн, эсвэл бусад хэрэглэгчидийг бүгдийг нь “Хэрэглэгч” гэж ойлгоно) “Worki”-ийн Үйлчилгээг ашиглах үед мөрдөгдөх баримт бичиг юм.

1.1.

Та “Worki”-ийн вэбсайт болон Мобайл аппликейшн /цаашид хамтад нь “Платформ” гэх/-ийг ашиглахдаа “Үйлчилгээний нөхцөл” болон “Нууцлалын бодлого” гэсэн эрх зүйн баримт бичгүүдтэй танилцаж, “Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн сонголтыг хийснээр бид үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангахад шаардлагатай хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, дамжуулах эрхтэй болно гэдгийг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа болно.

1.2.

Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь “Worki”-ийн Нууцлалын бодлогыг агуулах бөгөөд Нууцлалын бодлогын дэлгэрэнгүйг эндээс харна уу.

1.3.

“Worki” нь Платформын шинэчлэлтийг тогтмол хийх, шаардлагатай тохиолдолд Платформыг түр зогсоох, хаах, Платформд нэмэлт өөрчлөлтийг оруулах эрхтэй бөгөөд тэдгээрийн дагуу үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлтийг оруулах, оруулсан өөрчлөлтийг Платформоор дамжуулан Хэрэглэгчидэд мэдэгдэл өгөх үүрэгтэй байна.

1.4.

“Worki” нь Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн хэрэглэгчидийн Платформд хандах, ашиглах эрхийг түр зогсоох эсвэл цуцлах эрхтэй байна.

1.5.

Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч, Платформд бүртгүүлсэн өдрөөс эхлэн энэхүү Үйлчилгээний нөхцөл нь хүчин төгөлдөр үйлчилнэ.

2. НЭР, ҮГ ХЭЛЛЭГИЙН ТАЙЛБАР

2.1.

“Worki” гэж Ажил хайгч ба ажил олгогч нарт ажлын байр хайх, ажилтан хайх болон бусад нэмэлт үйлчилгээнүүдийг авах боломжийг олгодог “Монголиа Талент Нэтворк” ХХК-ийн бүтээгдэхүүнийг;

2.2.

“Үйлчилгээ” гэж Платформыг ашигласнаар авах үйлчилгээг;

2.3.

“Хэрэглэгч” гэж Платформыг ашиглаж буй хувь хүн эсвэл аж ахуйн нэгж байгууллагыг;

2.4.

“Үйлчилгээний нөхцөл” гэж Үйлчилгээг хэрэглэхтэй холбоотой харилцааг зохицуулах баримт бичгийг;

2.5.

“Хэрэглэгчийн мэдээлэл” гэж Хэрэглэгчийн оруулсан хувийн болон аж ахуйн нэгж байгууллагын мэдээллийг;

2.6.

“Мэдээллийн сан” гэж Хэрэглэгчдийн мэдээллийг агуулсан дата санг;

2.7.

“Аккаунт” гэж Хэрэглэгчийн бүртгэл болон мэдээллийг хадгалж байгаа хувийн дансыг;

2.8.

“Сервер” гэж Платформ болон түүнд хамаарах дата сан, мэдээ мэдээлэл хадгалагдаж буй серверийг;

2.9.

“Зохицуулагч этгээд” гэж Платформын өдөр тутмын үйл ажиллагааг хянах, хэрэглэгчид үзүүлж буй үйлчилгээг стандартын дагуу байхыг хангаж ажиллах Монголиа Талент Нэтворкийн ажилтанг;

2.10.

“Гуравдагч этгээд” гэж Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг хангах мэдээллийг агуулагч болон хэрэглэгчийн зөвшөөрсөн мэдээллийг хүлээн авах эрх бүхий байгууллага, хувь хүн.

3. “WORKI”-ИЙН КОНТЕНТ

3.1.

“Worki”-ийн Платформын дизайн, текст, зураг, аудио, график, видео, мэдээлэл, лого, нэр, дарах товчны хэлбэр дүрс, таних тэмдэг, загвар зэрэг нь Монгол улсын оюуны өмчийн тухай хуулийн дагуу “Worki”-ийн өмч бөгөөд эдгээрийг Хэрэглэгч албан ёсны зөвшөөрөлгүйгээр ашиглах, хуулбарлах, тараах, олшруулахыг хориглоно.

3.2.

“Worki”-ийн Платформд байгаа бүх контентууд “Worki”-ийн онцгой өмч бөгөөд зохиогчийн эрх, барааны тэмдэг болон бусад хуулиар хамгаалагдсан болно.

3.3.

“Worki”-ийн Платформын системийн кодыг “Worki”-ийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, өөрчлөх боломжгүй бөгөөд хуулбарласан, өөрчилсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

4. “WORKI”-Д БҮРТГҮҮЛЭХ, ҮЙЛЧИЛГЭЭГ АШИГЛАХ

4.1.

Хэрэглэгч нь Аппликейшн болон Вэбсайтаар хандан, “Worki”-д утасны дугаараа бүртгүүлж Бүртгэлтэй хэрэглэгч болно.

4.2.

Хэрэглэгч нь Facebook, Google болон төстэй сервис үзүүлэгч гуравдагч этгээдийн холбоосыг ашиглан бүртгүүлж болно.

4.3.

Хэрэглэгч нь хэрэв Покет (Pocket) аппликейшнд бүртгэлтэй бөгөөд өөрөө зөвшөөрч байгаа бол “Worki”-д Покетын үйлчилгээний эрхээр бүртгүүлэх боломжтой.

4.4.

Хэрэглэгч Платформд өөрийн мэдээллийг үнэн зөв оруулах шаардлагатай бөгөөд, хэрэв худал мэдээлэл оруулсан бол түүний үр дагаврыг Хэрэглэгч өөрөө хариуцах болно.

4.5.

Хэрэглэгч нь өөрийн аккаунт, бүртгэл, мэдээлэл болон нууц үгийн аюулгүй байдлыг хадгалах үүрэгтэй. Та өөрийн аккаунт руу нэвтрэх нууц үг эсвэл бусад хаяг руу нэвтрэх мэдээллийг бусадтай хуваалцахгүй байх үүрэгтэй бөгөөд хэрэв бусадтай хуваалцсанаас үүдэн асуудал гарсан бол тухайн хариуцлагыг Хэрэглэгч бүрэн хүлээх үүрэгтэй.

4.6.

Таны аккаунт, бүртгэл, мэдээлэл болон нууц үгийг гуравдагч тал зөвшөөрөлгүй ашигласан бол Та энэ тухай “Worki”-д нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байна.

4.7.

Хэрэглэгч хэдэн ч төрлийн төхөөрөмж (компьютер эсвэл ухаалаг гар утас, таблет гэх мэт)-ийг нэгэн зэрэг ашиглан бүртгэлтэй хаягаараа нэвтэрч болно. Гагцхүү та өөрийн нууцлалыг алдахаас сэргийлэх үүрэгтэй байна.

4.8.

Хэрэглэгч нь “Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн сонголтыг хийснээр та “Worki”-ийн дараах нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

4.8.1.

Хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, шилжүүлэхтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчихгүй байх, түүний дотор “Worki”-ийн ямарваа нэгэн контентыг бусдад дамжуулах, нийтлэх, түгээх, хадгалах, устгах, нууцлалын бодлогыг зөрчих үйлдлийг гаргахгүй байх;

4.8.2.

“Worki”-ийн системийн дэд бүтцэд хамааралгүй эсвэл хэт их ачаалал өгөх аливаа үйлдэл гаргахгүй байх;

4.8.3.

Аливаа дата мэдээлэл татаж авах, цуглуулах, робот эсвэл түүнтэй төстэй мэдээлэл цуглуулах, олборлох техник технологийг ашиглахгүй байх;

4.8.4.

“Worki”-ийн мэдээллийн аюулгүй байдлыг зөрчихгүй буюу зөрчихийг оролдохгүй байх, зохицуулагч этгээдийн зөвшөөрөлгүйгээр систем эсвэл сүлжээний эмзэг байдлыг шалгах, сканнердах, шалгах оролдлого хийхгүй байх;

4.8.5.

Худал, төөрөгдүүлсэн мэдээлэл, хууль бус үйл ажиллагааг сурталчилсан, дэмжсэн аливаа агуулга, материалыг нийтлэх, эсхүл хууль бус үйлдэл хийх, хэн нэгний хувийн нууцад халдах, мэдээлэл задруулах зэрэг хууль бус үйл ажиллагаа, эдгээр нөхцлөөр хориглосон бусад үйл ажиллагаа, зааварчилгааны талаар мэдээлэл өгөхгүй байх;

4.8.6.

Аливаа CV, анкетыг өөр хүнийг төлөөлж үүсгэхгүй, түүнийг ашиглан ажилд орох хүсэлт гаргахгүй байх;

4.8.7.

Танд хамааралгүй дата өгөгдөл, мэдээлэлд хандах эсвэл таны нэвтрэх эрхгүй сервер эсвэл данс руу нэвтрэхгүй байх;

4.8.8.

Хязгаарлагдмал буюу зөвхөн нууц үгээр нэвтрэх боломжтой контент, эсвэл нуугдмал зураг болон хуудас агуулсан контентыг нийтлэхгүй байх;

4.8.9.

Бусад хэрэглэгчдээс нууц үг эсвэл хувийн мэдээллийг авахгүй байх, бас өгөхгүй байх;

4.8.10.

Бусад Хэрэглэгч буюу хувь хүн эсвэл байгууллагын нийтэлсэн аливаа контент болон материалыг устгах, өөрчлөхгүй байх;

4.8.11.

Аливаа байгууллага, хувь хүнийг дарамтлахгүй, доромжлохгүй байх, ийм үйлдлийг өдөөхгүй эсвэл өмгөөлөхгүй байх;

4.8.12.

Платформ руу вирус оруулах, хэт ачаалах, спам илгээх гэх мэт байдлаар сүлжээнд саад учруулахыг оролдохгүй байх;

4.8.13.

Бусад хүний зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг хууль бусаар буюу зөвшөөрөлгүй хуулбарлах, тараах, ашиглах боломжийг бүрдүүлэхгүй байх;

4.8.14.

“Worki”-ийн үйлчилгээг аливаа хууль бус үйл ажиллагаанд ашиглах, эсвэл гүтгэлэг, ёс суртахуунгүй эсвэл далд болон илтээр доромжилсон бүдүүлэг үйлдэл гаргахгүй, садар самуунд уруу татах, бусдыг заналхийлсэн, үзэн ядсан, арьс өнгө яс үндэс угсаагаар ялгаварлан гадуурхсан агуулга бүхий анкет илгээхгүй, мөн ажлын зар нийтлэхгүй байх;

4.9.

Аливаа Хэрэглэгч нь 4.6-д заасан нөхцөлүүдийн аль нэгийг дангаар нь эсвэл хавсран үйлдсэн буюу системийн аюулгүй байдлыг зөрчсөн тохиолдолд “Worki” нь иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээлгэж болно. “Worki” нь 4.6-д заасан зөрчилтэй байж болзошгүй тохиолдлуудыг хянан судлаж, хууль сахиулах байгууллагад хандах, ийм зөрчилийг илрүүлэхэд хамтран ажиллах болно.

4.10.

Хэрэглэгч нь “Worki”-ийн платформ дээр байршуулсан хувийн болон байгууллагын бүх мэдээлэл, анкет, бусад холбогдох бичиг баримтын үнэн зөв болон аюулгүй байдлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.

4.11.

“Worki”-д байршуулсан аливаа ажлын байрны зартай холбоотойгоор гарах бүх шийдвэр болон үр дүнг тухайн байгууллага дангаар бүрэн хариуцана.

4.12.

Хэрэв Хэрэглэгч нь өөрийн бүртгэлтэй аккаунт (ажил хайгчийн бүртгэл эсхүл ажил олгогчийн бүртгэл)-аа өөрийн хүсэлтээр цуцалсан эсвэл та энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөний улмаас “Worki” нь тухайн Хэрэглэгчийн бүртгэлийг цуцалсан тохиолдолд тэрхүү Хэрэглэгчид дараахаас хамаарах мэдээлэл нь “Worki”-ийн мэдээллийн сангаас устгагдах болно.

4.12.1.

Ажил хайгчийн бүртгэл, аккаунт, түүнд багтах CV, анкет, ажилд орох хүсэлт, тестийн хариу, хадгалсан ажил, дагасан компани, сонгон шалгаруулалтын процессууд зэрэг бүх мэдээлэл;

4.12.2.

Ажил олгогчийн бүртгэл, аккаунт, байгууллагын мэдээ мэдээлэл, хадгалсан анкетууд, сонгон шалгаруулалтын процессууд зэрэг бүх мэдээлэл.

4.13.

Ажил хайгч нь өөрийн мэдээллийг сонирхсон Ажил олгогчидод илгээснээр тухайн Ажил олгогч нь таны мэдээлэлтэй танилцах боломжтой болно.

4.14.

Бүртгэлтэй хэрэглэгчдийн хувийн мэдээлэл, төлбөр төлөлт болон бусад бүх төрлийн нууцлалыг хоёр тал бүрэн хариуцна.

4.15.

“Worki” нь Хэрэглэгч идэвхигүй болсон тохиолдолд Хэрэглэгчид хамаарах аккаунт болон түүнд хамаарах бүх мэдээллийг тодорхой хугацааны дараа устгах бүрэн эрхтэй байна.

5. АЖЛЫН ЗАР

5.1.

Ажил олгогч нь Платформыг ашиглан ажлын зар оруулах боломжтой бөгөөд ажлын зар нь дараахь зүйлийг агуулж болохгүй. Үүнд:

5.1.1.

Хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, унших боломжгүй эсвэл "далд" утгатай үгс;

5.1.2.

Ажлын зард хамааралгүй агуулгатай үг өгүүлбэр, текст;

5.1.3.

Албан зөвшөөрөл авсанаас бусад тохиолдолд өөрийн байгууллагад хамааралгүй компанийн нэр, лого эсвэл худалдааны тэмдэг;

5.1.4.

Ажлын зартай холбоогүй ажил, ажлын байрны тодорхойлолт;

5.1.5.

Буруу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл;

5.1.6.

Аливаа хууль бус үйл ажиллагаа эсвэл 18-аас доош насны хүнээс хувийн мэдээлэл авахыг хүссэн материал эсвэл материалын холбоос.

5.1.7.

Гүтгэлэг, ёс суртахуунгүй, садар самуунд уруу татсан, бусдыг заналхийлсэн, үзэн ядсан, арьс өнгө яс үндэс угсаагаар ялгаварлан гадуурхсан агуулга бүхий эсвэл далд болон илтээр доромжилсон бүдүүлэг үг өгүүлбэр;

5.2.

Хэрэглэгч нь ажлын зар эсвэл аккаунтаа дараах зорилгоор ашиглаж болохгүй.

5.2.1.

Хөдөлмөр эрхлэлт, Хувь хүний болон аж ахуйн нэгжийн мэдээллийн нууцлал, Мэдээллийн хүртээмж, Оюуны өмчтэй холбоотой хууль тогтоомжид нийцэхгүй байдлаар ажлын зарыг нийтлэх;

5.2.2.

“Worki”-ийн өрсөлдөгч буюу ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг платформын аливаа холбоосыг агуулсан ажлын зар нийтлэх эсвэл тэдгээрийн бусад контентыг нийтлэх;

5.2.3.

Бүтээгдэхүүн, үйлчилгээг зарах, худалдах, сурталчлах;

5.2.4.

Аливаа франчайз, пирамид схем, клубын гишүүнчлэл, сүлжээний маркетингийн боломж эсвэл борлуулалтын төлөөлөгчийн агентлагийн зохицуулалтыг нийтлэх;

5.2.5.

Урьдчилгаа эсвэл тогтмол төлбөр шаарддаг эсвэл дэд гишүүд, дистрибьютер болон агентуудыг ажилд оруулахыг шаарддаг аливаа бизнесийн боломжийг нийтлэх;

5.2.6.

Шударга бус хөдөлмөр эрхлэлтийг төлөөлсөн аливаа боломжийг дэмжих;

5.2.7.

Бэлгийн буюу садар самуунд уруу татсан үйлчилгээг сурталчлах эсвэл бэлгийн шинж чанартай ажилд ажилтан хайх;

5.2.8.

Хүний биеийн хэсгийг ашиглах, эсхүл хүний биеийн хэсгийг хандивлах хүсэлт гаргах;

5.2.9.

Улс төрийн нам, улс төрийн хөтөлбөр, улс төрийн байр суурь, асуудлыг батлах;

5.2.10.

Шашныг сурталчлах;

5.2.11.

Холбогдох хуулиар зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд Ажил хайгчаас дараах мэдээллийг шаардах:

- Нас, арьс өнгө, үндэс угсаа,

- Улс төрийн итгэл үнэмшил

- Гүн ухаан, шашны итгэл үнэмшил

- Гишүүнчлэлтэй холбоотой мэдээлэл

- Үйлдвэрчний эвлэлийн холбоо,

- Бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэнд (жирэмсэн байдал орно),

- Бэлгийн амьдрал,

- Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн эсвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа,

5.2.12.

“Worki” нь дээрх нөхцөлүүдийг зөрчсөн буюу дагаж мөрдөөгүй, “Worki”-ийн ашиг сонирхолд нийцэхгүй гэж үзсэн аливаа контентыг Платформоос устгах эрхтэй.

6. ГУРАВДАГЧ ЭТГЭЭДТЭЙ ХАМААРАЛТАЙ НЭМЭЛТ НӨХЦӨЛ

6.1.

“Worki” нь Үйлчилгээний цар хүрээ, хэрэглэгчид үр ашигтай боломжийг нэмэгдүүлэх үүднээс Гуравдагч этгээдийн мэдээллийн системтэй холбогдох, мэдээлэл солилцох техник, технологийн шийдлийг гаргах эрхтэй бөгөөд тэдгээрийг ашиглах заавар журмаар Хэрэглэгчийг хангах үүрэгтэй байна.

6.2.

“Worki” нь Хэрэглэгчийн оруулсан мэдээллийг үндэслэн бүртгэл үүссэн хугацаанаас хойш аль ч үед гуравдагч этгээдийн үйлчилгээг хэрэглэгчид санал болгож болох ба тэрхүү үйлчилгээний санал нь “Worki” эсхүл гуравдагч этгээдийн үйлчилгээ байж болно.

6.3.

“Worki” нь Хэрэглэгчийн мэдээллийг Гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүрэгтэй бөгөөд Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалын талаар дэлгэрэнгүйг 1.2-р заалтаас харна уу.

6.4.

Гуравдагч этгээдэд мэдээлэл илгээх эсэх нь Хэрэглэгчийн өөрийн сонголт бөгөөд мэдээллээ илгээсэнтэй холбогдон гарах хариуцлагыг Хэрэглэгч өөрөө бүрэн хүлээнэ.

6.5.

Worki” нь гуравдагч этгээдийн вэбсайт болон сошиал хаягуудын холбоосыг агуулж болох бөгөөд эдгээр холбоосууд нь зөвхөн тухайн үйлчилгээг хэрэглэгчийн ая тух, хүсэл сонирхолд нийцүүлэх зорилготой байна.

6.6.

“Worki” нь гуравдагч этгээдийн холбоос дахь мэдээ мэдээллийн агуулга, үнэн зөв байдлыг хариуцахгүй бөгөөд үүнтэй холбоотой гарсан аливаа асуудлыг гуравдагч этгээд бүрэн хариуцна.

7. БУСАД

7.1.

“Worki” нь үйлчилгээ үзүүлэх явцад Платформын үйл ажиллагаа доголдохгүй, гадны халдлага болон компьютерын вируст өртөхгүй, мөн сервер нь ямар ч алдаагүй ажиллана гэдэг баталгааг гаргаж өгөхгүй бөгөөд үүнтэй холбоотой үүссэн аливаа эд хөрөнгийн хохирол болон бусад алдагдлыг “Worki” барагдуулах үүрэг хүлээхгүй байна.

7.2.

“Worki” нь Платформ дээр байршсан контент (дизайн, текст, зураг, аудио, график, видео, мэдээлэл, лого, нэр, дарах товчны хэлбэр дүрс, таних тэмдэг, загвар гэх мэт)-ын агуулга болон үнэн зөв, бүрэн бүтэн байдалд баталгаа гаргахгүй.

7.3.

Хэрэглэгч нь Платформыг болон түүний контентыг ашигласнаас болон ашиглах боломжгүйгээс үүссэн хохирлыг (санамсаргүй учирсан хохирол, алдагдсан ашиг, дата алдагдах, ажлын боломж алдах, бизнес тасалдсанаас үүдэн гарсан хохирол гэх мэт) “Worki”, түүний хамтран ажиллагч байгууллагаууд болон аливаа гуравдагч этгээд барагдуулах үүргийг ямар ч нөхцөлд хүлээхгүй байна.

7.4.

Дээрх нөхцөлүүд нь таныг Платформын хэрэглэгч байх үед бүрэн хүчин төгөлдөр хэвээр байна.

7.5.

“Worki” нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах бүрт Хэрэглэгчидэд мэдэгдэх үүргийг хүлээнэ.

7.6.

Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг талууд эв зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.

WORKI. 2023 он