Монголиа Талент Нэтворк-н бусад зарууд
Ахлах маркетингийн менежер
Бүтэн цагийн
Ахлах шатны ажилтан

Улаанбаатар

3 өдрийн өмнө
Хийж гүйцэтгэх үүрэг

Гүйцэтгэх үндсэн үүрэг (Топ 3–5)

  • Маркетингийн стратеги боловсруулах, төлөвлөх, төсөв батлуулах болон хэрэгжилтийг удирдах.

  • Багийн ажлын гүйцэтгэл, бүтээмжийг удирдан зохион байгуулах.

  • Харилцагч төвтэй үйлчилгээний загвар (Customer-centric Service Blueprint) боловсруулах.

  • Компанийн нэрийн өмнөөс гадаад, дотоод харилцааг төлөөлөх, стратегийн түншлэл эхлүүлэх, хэлэлцээр хийх.

Албан тушаалын зорилго, гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүд (KPI)

  • Маркетингийн шаардлага хангасан боломжит харилцагчдын тоо (Marketing Qualified Leads).

  • Брэндийн танигдсан байдлын үнэлгээ (Brand Awareness Score).

  • Харилцагч татах зардал (Customer Acquisition Cost).

  • Багийн ажлын бүтээмж.

  • Борлуулалт, маркетингийн үйл явцын үр ашиг (Sales/Marketing Funnel Effectiveness).

Шууд удирдлагад ажиллах албан тушаалууд

  • 1 Маркетингийн менежер (PR чиглэлээр).

  • 1 Маркетингийн менежер (Meta платформ хариуцсан).

  • 1 Ахлах график дизайнер.

  • 1 График дизайнер.

Зайлшгүй шаардлагатай ур чадвар, туршлага

  • Удирдлагын түвшинд ойлгомжтой, оновчтой харилцах, мэдээлэл хүргэх чадвартай.

  • Дижитал болон уламжлалт маркетингийн сувгуудыг удирдах чадвартай.

  • Маркетинг, борлуулалтын үйл явцыг (Funnel) удирдах, оновчлох чадвартай.

  • Дунд шатны удирдлагын ур чадвартай (багийн үйл ажиллагааны тогтолцоо бүрдүүлэх, ажлын гүйцэтгэлийг удирдах).

Давуу тал болох ур чадвар, туршлага

  • Өндөр зэрэглэлийн зах зээлийн сегментэд ажиллаж байсан туршлагатай.

  • Үл хөдлөх хөрөнгө болон төсөл удирдлагын салбарт ажиллаж байсан туршлагатай.

  • Багийг чиглүүлэх, хөгжүүлэх болон илтгэл, танилцуулга хийх чадвартай.

  • Арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах туршлагатай.

Боловсрол, мэргэжлийн гэрчилгээ

- Бизнесийн удирдлага, худалдаа, харилцаа холбоо, сэтгүүл зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

Шаардлагатай хэлний мэдлэг

- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.

Шаардлагатай программ, техникийн ур чадвар

  • META болон сошиал медиа платформууд ашиглах чадвартай.

  • Google Ads платформ дээр ажиллах чадвартай.

  • HubSpot болон CRM систем ашиглах чадвартай.

Компанийн мэдээлэл
Дэлгэрэнгүй

Хангамж урамшуулал, бусад боломжууд

Уян хатан ажлын цаг
Утасны төлбөр
Цалинтай чөлөө
Карьер хөгжлийн хөтөлбөр
Мэргэжлийн сургалт
Эрүүл мэндийн даатгал
Ажил амьдралын тэнцвэрт байдал
Тав тухтай орчин