MSM Group -н бусад зарууд
МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР (Автомотив)
2,500,000₮ - 3,000,000₮
Бүтэн цагийн
Дунд шатны ажилтан

Улаанбаатар, 

Хан-Уул

5 өдрийн өмнө
Хийж гүйцэтгэх үүрэг
  • Удирдлагын баг болон холбогдох хэлтсүүдийг автомотивын маркетингийн богино, дунд болон урт хугацааны маркетингийн төлөвлөлт, зах зээлийн мэдээллээр  хангах.
  • Брэндүүдийн албан ёсны гайдбүүк, стандарт шаардлагын дагуу вэбсайт, сошиал хуудаснууд, хэвлэлийн материал, коммуникац, харилцагчийн үйлчилгээ явж байгаа эсэхийг хянах, хангах
  • Маркетингийн кампанит ажил, идэвхжүүлэлтийн төлөвлөгөө төсвийг боловсруулах, хэмжих, тайлагнах, ERP системд бүртгэх
  • Харилцагчийн профайл, худалдан авалтын зан төлөв, зах зээлийн төлөвийг тодорхойлох судалгааг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх
  • Маркетингийн менежерүүдтэй хамтран ажиллаж, маркетингийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах, хэлтэс хооронд мэдээллээ үр дүнтэй хуваалцах.
  • Маркетингийн үйл ажиллагааг цаг тухай бүрд нь үр өгөөжтэйгөөр тайлагнах.

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

  • Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан туршлагатай

  • Google AdWords (Google Ads) кампанит ажлыг тохируулах, оновчтой болгох туршлагатай байх

  • Тоон мэдээлэлтэй ажиллах чадвартай, үзүүлэлтүүдийг ойлгож дүн шинжилгээ хийх, хүснэгт (spreadsheet) ашиглан өгөгдөл боловсруулах чадвартай байх

  • Гоо зүйн мэдрэмжтэй, чанартай контент болон үр дүнтэй харилцаа холбоо бий болгох чадвартай байх

  • Англи хэлний ахисан түвшиний мэдлэгтэй 

Нэмэлт мэдээлэл:

 

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал + Борлуулалтаас хамаарсан урамшуулал 

  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж

  • Эрүүл мэндийн даатгалын багц

  • Ажилчдын унаа

  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх 

Шаардлага

Ажлын туршлага

Маркетинг, PR -н чиглэлээр 2-с дээш жил ажилласан туршлагатай.

Боловсрол

Маркетингийн менежмент -н чиглэлээр Бакалавр зэрэгтэй.

Компанийн мэдээлэл
Дэлгэрэнгүй