image
image
MSM Group

2715 дагагчтай

Бидний тухай
Үнэлгээ
Байгуулагдсан он 1998
Ажилтны тоо 501-1000
Утасны дугаар 77181111
И-мэйл хаяг [email protected]
Хаяг байршил Хан Уул дүүрэг Үйлдвэрийн бүс
Веб сайт www.msmgroup.mn
Үйл ажиллагааны салбар
Худалдаа, БорлуулалтАвтомашин, засвар үйлчилгээ
Компанийн тухай

МСМ Групп нь 1998 онд байгуулагдсанаасаа хойш нийт 860 гаруй мэргэшсэн, чадварлаг ажилтантайгаар Автомотив, Индастриал, Шингэн хүнс зэрэг бизнесийн үндсэн 3 салбарт хэрэглээний болон үйлдвэрлэлийн зориулалттай, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

МСМ Групп нь дэлхийд тэргүүлэх брэндүүд, тэдгээрийн философи, соёл, стандартыг эх орондоо танилцуулан, харилцагч түншүүдийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах төдийгүй компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэм, эрүүл мэнд, байгаль орчин, урлаг соёл, хүүхдийн боловсрол зэрэг санаачилга, төсөл хөтөлбөрүүдийг тогтмол дэмжин ажилладаг.

MSM Групп нь нийт 12 орны 850 гаруй Монгол болон гадаад ажилтантайгаар Автомотив, Индастриал, Шингэн хүнс зэрэг бизнесийн үндсэн 3 салбар, 6 чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна. Та манай “ONE MSM” гэр бүлд нэгдсэнээр дэлхийн тэргүүлэх шилдэг брэндүүдтэй хамтран ажиллаж, өөрийн мэдлэг туршлагаа нэмэгдүүлэхээс гадна, бид ч танаас суралцахдаа таатай байх болно.

Компанийн алсын хараа

МСМ Групп нь нийт ажилтан, харилцагч, түншүүдийн амьдрал, бизнесийн үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулах бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх замаар нийгмийн хариуцлагатай, секторын тэргүүлэгч байгууллага байхыг эрмэлзэнэ. Бид тогтвортой хөгжлийн зарчмуудтай уялдсан бизнесийн үйл ажиллагааг хамтын ажиллагаа, идэвх санаачилга, шийдлийг эрхэмлэгч хамт олны эрх тэгш оролцоотойгоор хүргэнэ.

Компанийн эрхэм зорилго

МСМ Групп нь хэрэглээний болон үйлдвэрлэлийн зориулалттай, дээд зэргийн чанартай бараа, үйлчилгээг нийлүүлдэг. Бид аюулгүй ажиллагаа, нийгмийн хариуцлага, ёс зүй, чанарыг эрхэмлэн дээдэлж, харилцагч түншүүдтэйгээ урт хугацааны тогтвортой харилцаатай байхыг зорилгоо болгон ажиллана.

Компанийн үнэт зүйлс
НЭГ МСМ-ийн үнэт зүйлс Итгэлцэл Найдвартай, шударга, итгэл даахуйц компани байх нь бидний харилцааны үндэс суурь юм. Энэ нь манай ажилтнууд, үйлчлүүлэгчид, бизнесийн түншүүд болон оролцогч талуудтайгаа харилцах найрсаг, харилцан ашигтай, чин сэтгэлийн холбооны үндэс болно. Бизнес сэтгэлгээ Өсөлт, хөгжлийг дэмжсэн энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх боломжийг олгох нь бидний үүсгэн байгуулагчдын өв бөгөөд бид үүнийг тууштай үргэлжлүүлэн хөгжүүлдэг. Бид үүнийг “май загасны мөн чанар” (mackerel spirit) гэж нэрлэдэг. Хянамгай байдал Эрсдэл хүлээх нь бизнесийн салшгүй хэсэг. Харин энэхүү эрсдэлийг болгоомжтой төлөвлөх, хянах, эрүүл ухаанаар үнэлэх, хяналт тэнцвэртэй удирдах нь бидний бие даасан байдал болон урт хугацааны тогтвортой байдлын үндэс юм. Бэлтгэлтэй хүнд боломж үргэлж тааламжтай байдаг. Тууштай байдал Өөрсдийн ажил үүрэгтээ төвлөрч, хариуцлагатай хандах, амласнаа биелүүлэх нь үйлчлүүлэгчид, хамт олны гишүүд, бизнесийн түншүүддээ үзүүлэх халамж, итгэлцлийн үндэс юм. Түншлэл Аль ч түвшинд – багийн гишүүдийн хувьд, компанийн хэлтсүүдийн хувьд, эсвэл бизнесийн түншүүдийн хувьд – бид олон талт байдлыг хүндэтгэж, хамтын ажиллагааг эрхэмлэж, тал бүрийн оруулж буй үнэ цэнийг үнэлдэг.