Хийж гүйцэтгэх үүрэг
Төслийн удирдлагын хэлтэст
- Компанид шинээр эхлэж байгаа болон хэрэгжиж буй төслүүдийн үе шатуудад чиг үүргийн дагуу дэмжлэг үзүүлэх, хяналт тавиж ажиллана.
- Компанид төслийн удирдлагын олон улсын стандартыг нэвтрүүлэх, хөгжүүлэх, хэрэгжүүлэх зорилгоор хэрэгжиж буй төслүүдийг арга зүйгээр хангаж ажиллах.
- Төслийн удирдлагын ур чадварын дээшлүүлэх сургалт явуулах.
- Төслийн удирдлагын форм загвар боловсруулах, бэлтгэх, тэдгээрийн ашиглалтыг хангуулах ажлыг хийж гүйцэтгэнэ.
- Хэрэгжиж буй төслүүдэд явцын хяналт тавих, төслийн удирдагч төслийн багийханд төсөл хэрэгжүүлэх явцад төслийн удирдлагын стандартыг хангаж буй эсэхийг хянах, хангуулж ажиллах
- Төслийн удирдлагын хамгийн сүүлийн үеийн олон улсад нэвтэрч буй стандарт, програм хангамж, техник технологийг судалж боломжтойг нь компанид, хэлтсийн үйл ажиллагаанд нэвтрүүлж ашиглах, үр дүнг гаргаж ажиллах.
- Компанийн үйл ажиллагаа сайжруулах шинэ техник технологийн судалгааг хийж байнгын хөгжүүлэлт хийж ажиллана.
Нэмэлт мэдээлэл
Шаардлагатай өмнөх ажлын туршлага:
Төслийн удирдлагын сургалтад суусан, ойлголттой, ажиллаж байсан.
Төслийн үндсэн багт инженерээр ажиллаж байсан туршлага.
Эрчим хүчний системийн талаарх ойлголттой.
Зан чанарын онцлог:
- Хурдан шаламгай
- Харилцааны өндөр соёлтой
- Эргэх холбоо сайтай
- Асуудал шийдвэрлэх чадвартай
- Багаар ажиллах чадвартай
- Суралцах чадвар өндөр
Баг удирдан ажиллах чадвартай
Монхорус групп нь байгуулагдсан цагаасаа хойш улс орныхоо барилга, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулан, дэвшилтэт шинэ техник технологийг зах зээлд нэвтрүүлсээр ирсэн билээ. Цахилгаан эрчим хүчний хангамж доголдож, ихээр тасалддаг байсан тэртээ 2000 оны эхээр Английн FG Wilson брэндийн Дизель генераторуудыг дотоодын зах зээлд танилцуулан, түүнийг автомат ажиллагаанд оруулснаар хэрэглэгчдийг цахилгаан тасалдлаас үл хамааран үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болгож байсан.
Үүнээс хойш дэлхийн тэргүүлэгч брэндүүдийн тоног төхөөрөмжүүдийг импортлон нийлүүлэх, эрчим хүчний найдвартай хангамжийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлсээр байна. 2014 оноос АВВ брэндийн албан ёсны дистрибьюторын эрх авч, өндөр, нам, дунд хүчдэлийн тоног төхөөрөмж, реле хамгаалалт, СКАДА, давтамж хувиргагч гэх зэрэг эрчим хүчний автоматжуулалт хэмнэлтийн бүтээгдэхүүн нийлүүлэх, угсарч суурилуулах болон инженерингийн шийдэл гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, зураг төсөл боловсруулах, сургалт, семинар хийх, засвар оношлогоо зэрэг үйлчилгээг хариуцан ажиллаж байна.
Оюу толгой, Шинэ нисэх онгоцны буудал, нар салхины цахилгаан станц гэх мэт сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд өөрсдийн хувь нэмрийг оруулан, гүйцэтгэсэн ажлаа чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгсөн хамт олноороо бахархаж байна.
Хангамж урамшуулал, бусад боломжууд
Зайнаас ажиллах боломж
Уян хатан ажлын цаг
Урамшуулал
Хоолны нэмэгдэл