image
image
Монхорус Интернэшнл ХХК

73 дагагчтай

Бидний тухай
Түгээмэл асуулт
Үнэлгээ
Байгуулагдсан он 1997
Ажилтны тоо 51-200
Утасны дугаар 75778498
И-мэйл хаяг [email protected]
Хаяг байршил ХУД 3-р хороо Үйлдвэрчний гудамж Магнодлиа оффис; Хан-Уул; Улаанбаатар; Монгол (Mongolia)
Веб сайт https://www.monhorus.mn/
Үйл ажиллагааны салбар
Дэд бүтэцҮйлдвэрлэл
Сошиал

Олон улсын ISO9001, ISO45001, ISO14001 стандартуудыг амжилттай нэвтрүүлсэн, 25 жилийн түүхтэй, салбартаа танигдсан, Эрч хүчтэй залуу, найрсаг хамт олонтой.

Компанийн алсын хараа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженерингийн компани болох

Компанийн эрхэм зорилго

Олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй, ухаалаг цахилгаан эрчим хүчний шийдэл бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдад хүргэнэ.

Компанийн үнэт зүйлс
  • Client
  • Best solution8 product and service
  • Development opportunity
  • Professionalism
  • Etsical company
Зургийн цомог
Нэмэлт мэдээлэл
Монхорус групп нь байгуулагдсан цагаасаа хойш улс орныхоо барилга, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулан, дэвшилтэт шинэ техник технологийг зах зээлд нэвтрүүлсээр ирсэн билээ. Цахилгаан эрчим хүчний хангамж доголдож, ихээр тасалддаг байсан тэртээ 2000 оны эхээр Английн FG Wilson брэндийн Дизель генераторуудыг дотоодын зах зээлд танилцуулан, түүнийг автомат ажиллагаанд оруулснаар хэрэглэгчдийг цахилгаан тасалдлаас үл хамааран үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болгож байсан. Үүнээс хойш дэлхийн тэргүүлэгч брэндүүдийн тоног төхөөрөмжүүдийг импортлон нийлүүлэх, эрчим хүчний найдвартай хангамжийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлсээр байна. 2014 оноос АВВ брэндийн албан ёсны дистрибьюторын эрх авч, өндөр, нам, дунд хүчдэлийн тоног төхөөрөмж, реле хамгаалалт, СКАДА, давтамж хувиргагч гэх зэрэг эрчим хүчний автоматжуулалт хэмнэлтийн бүтээгдэхүүн нийлүүлэх, угсарч суурилуулах болон инженерингийн шийдэл гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, зураг төсөл боловсруулах, сургалт, семинар хийх, засвар оношлогоо зэрэг үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Оюу толгой, Шинэ нисэх онгоцны буудал, нар салхины цахилгаан станц гэх мэт сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд өөрсдийн хувь нэмрийг оруулан, гүйцэтгэсэн ажлаа чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгсөн хамт олноороо бахархаж байна.