
Улаанбаатар
Нэмэлт мэдээлэл
YPG 2027 | Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөрийн элсэлт зарлагдлаа!
Залуу мэргэжилтнүүдийн холбоо (YPG Mongolia), Global Shapers Community Ulaanbaatar Hub хамтран зохион байгуулдаг 2027 оны “Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөр”-ийн элсэлт зарлагдлаа!
Тус хөтөлбөр нь ажил мэргэжлээрээ өсөж хөгжих хүсэлтэй залуу мэргэжилтнүүдийг салбар бүрийн туршлагатай манлайлагчидтай холбож, нэг жилийн турш ментороосоо суралцан, өөрийн хөгжлийн зорилгодоо хүрэхийн төлөө хамтран ажиллах боломжийг олгодог.
Оролцогчид ментортойгоо мэргэжлийн замнал, ажлын сорилт, цаашдын зорилгынхоо талаар нээлттэй ярилцаж, тэдний мэдлэг, туршлагаас суралцана.
Монгол Улсад 2015 оноос хэрэгжиж буй уг хөтөлбөрт улс төр, эдийн засаг, банк санхүү, хууль, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд, уул уурхай болон бусад салбарын манлайлагчид ментороор оролцож ирсэн.
Тавигдах шаардлага
✓ Улаанбаатар хотод оршин суудаг байх
✓ 1996 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн байх
✓ Хоёроос доошгүй жил ажилласан туршлагатай байх
Бүрдүүлэх материал
1. Эсээ
Дараах гурван асуултад өөрийн үгээр хариулж, бүртгэлийн хэсэгт оруулна уу. Асуулт тус бүрийн хариулт 2,500 тэмдэгтээс хэтрэхгүй байна.
2. Видео танилцуулга
Өөрийгөө товч танилцуулж, тус хөтөлбөрт яагаад оролцохыг хүсэж буйгаа илэрхийлсэн 1–2 минутын видео бэлтгэнэ үү.
Видеогоо дараах платформуудын аль нэгэнд байршуулж, холбоосыг бүртгэлийн хэсэгт оруулна.
3. CV (Curriculum Vitae)
Боловсрол, ажлын туршлага, мэргэжлийн ур чадвар болон бусад холбогдох мэдээллийг агуулсан шинэчилсэн CV-гээ PDF форматаар байршуулна уу. Файлын хэмжээ 4 MB-аас хэтрэхгүй байна.
4. LinkedIn профайл (заавал биш)
Өөрийн LinkedIn профайлын холбоосыг нэмэлтээр оруулах боломжтой.
Анхаарах зүйл
Бүртгэлээ илгээхээс өмнө бүрдүүлсэн материалаа нягталж, видео танилцуулгын холбоосыг сонгон шалгаруулалтын баг нээж үзэх боломжтой эсэхийг шалгана уу.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 30.
Холбоо барих, дэлгэрэнгүй мэдээлэл авах
Хөтөлбөрийн ерөнхий ивээн тэтгэгч: MSM Group
Ажлын туршлага
-н чиглэлээр 2-с дээш жил ажилласан туршлагатай.
“The Young Professionals’ Group” (YPG) нь 2000 онд АНУ-д байгуулагдсан бөгөөд залуусыг өөрийн нөөц бололцоогоо нээн илрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн болон хувийн хөгжилд нь хүч өгч, ирээдүйн зорилгоо тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхэд туслах зорилготой байгууллага юм.
Өдгөө тус байгууллага АНУ-ын гурван муж улс, Сингапур, Монгол, Энэтхэг, Япон, Солонгос, Непал, Испани болон Киргиз улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх залуучуудын байгууллага болох “Global Shapers Ulaanbaatar Hub” болон “Young Global Leaders” байгууллагуудын хамтран хэрэгжүүлдэг “YPG Mentorship Program” нь Монголын залуу мэргэжилтнүүдийг дэмжих, хөгжүүлэх зорилготой хөтөлбөр юм. Монгол Улсад энэхүү хөтөлбөр 10 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд залуу мэргэжилтнүүдийг туршлагатай менторуудтай холбон, ажил болон амьдралын үнэ цэнтэй зөвлөгөө өгөх замаар тэдний мэргэжлийн болон хувийн хөгжлийг дэмжиж байна.
Энэхүү хөтөлбөр жил бүр 12-15 залуу мэргэжилтнийг сонгон шалгаруулж, тэднийг нэг жилийн хугацаанд туршлага, мэдлэг, ур чадвараа хуваалцдаг мэргэжлийн менторуудтай холбож, хувь хүний болон карьерийн өсөлтөд нь бодит дэмжлэг үзүүлдэг.
Арван жилийн хугацаанд 100 гаруй залуу мэргэжилтэн энэхүү хөтөлбөрийг амжилттай дүүргэж, өөрийн салбартаа манлайлж буйд бид бахархалтай байна.
Хангамж урамшуулал, бусад боломжууд