Mobicom-н бусад зарууд
БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭГДЭХҮҮН ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН /МОБИНЕТ/
2,700,000₮ - 3,250,000₮
Бүтэн цагийн
Анхан шатны ажилтан

Улаанбаатар, 

Сүхбаатар

24 өдрийн өмнө
Хийж гүйцэтгэх үүрэг
  • Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний бизнесийн стратеги, хөгжлийн чиглэлийг тодорхойлох, бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах.
  • Зах зээл, хэрэглэгч, бизнесийн нэгжийн хэрэгцээг судалж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болон сайжруулалтын санаачилга боловсруулан хэрэгжүүлэх.
  • Бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн санаачилгыг бизнесийн зорилго, үр өгөөжтэй уялдуулан төлөвлөж, хэрэгжилтийг удирдах.
  • Бизнесийн шаардлагыг тодорхойлж, хөгжүүлэлтийн багт хэрэгжүүлэх боломжтой шаардлага болгон боловсруулах, хэрэгжилтийн явцад бизнесийн төлөөлөл болгон ажиллах.
  • Agile хөгжүүлэлтийн багийн Product Owner-ийн үүргийг хэрэгжүүлж, бүтээгдэхүүний backlog, хөгжүүлэлтийн тэргүүлэх чиглэл болон release төлөвлөгөөг удирдах.
  • Бүтээгдэхүүний хөгжүүлэлт, нэвтрүүлэлт болон сайжруулалтын явцад бизнес, техник, үйл ажиллагаа болон бусад оролцогч талуудын уялдаа холбоог хангах.
  • Хариуцсан бүтээгдэхүүний бизнесийн үзүүлэлт, хэрэглээ, үр өгөөжийг тогтмол үнэлж, сайжруулалтын санал боловсруулан хэрэгжүүлэх.
  • Бүтээгдэхүүний хөгжлийн төлөвлөгөө (Roadmap)-г боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах.

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, Мэдээллийн технологи, Харилцаа холбоо, Програм хангамж чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.  
  • Product Management, Business Analysis, Product Owner эсвэл ижил төстэй чиглэлээр ажилласан туршлагатай.  
  • Бизнесийн шаардлагыг тодорхойлох, шинжлэх, техникийн багтай хамтран шийдэл боловсруулах чадвартай.  
  • Бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн амьдралын мөчлөг болон Agile аргачлалын талаар мэдлэгтэй.  
  • Бүтээгдэхүүний ерөнхий системийн бүтэц, интеграцийн үндсэн ойлголттой.  
  • Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, бизнес кейс боловсруулах, үр өгөөжийн тооцоо хийх чадвартай.  
  • Олон талын оролцогчдыг уялдуулан хамтран ажиллах, асуудал шийдвэрлэх болон харилцааны өндөр ур чадвартай.  
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй.  
  • ICT, enterprise B2B бүтээгдэхүүн дээр ажиллаж байсан туршлагатай. 
  • Бүтээгдэхүүний roadmap, release төлөвлөгөө боловсруулах болон хэрэгжүүлэлтэд оролцож байсан.  
  • Agile/Scrum орчинд Product Owner эсвэл Scrum багийн Product Owner-ийн үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай.  
  • Хөгжүүлэлтийн багтай хамтран ажиллаж, Product Backlog удирдах, user story болон acceptance criteria боловсруулах туршлагатай.  
  • Техникийн багтай бизнесийн шаардлагыг уялдуулах, шийдэлд хөрвүүлэх бодит ажлын туршлагатай. 
Компанийн мэдээлэл
Дэлгэрэнгүй
Дэлхийн жишигт нийцсэн мэдээллийн технологи, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч Мобиком Корпорацид тавтай морилно уу.