Mobicom-н бусад зарууд
БИЗНЕС ХӨГЖЛИЙН МЭРГЭЖИЛТЭН /БЛОКЧЭЙН/
3,000,000₮ - 3,500,000₮
Бүтэн цагийн
Дунд шатны ажилтан

Улаанбаатар, 

Сүхбаатар

1 сарын өмнө
Хийж гүйцэтгэх үүрэг

Корпорацийн урт болон дунд хугацааны стратегитэй уялдсан шинэ бизнесүүдийн боломжуудыг судлах, хөгжүүлэх удирдлагын баг болон бусад оролцогч талуудыг тогтмол мэдээллээр хангах, оролцогч талуудыг удирдан зохион байгуулах, бүтээгдэхүүн болон бизнесийг зах зээлд амжилттай нэвтрүүлэхэд манлайлан ажиллах.

  • Шинэ бизнес хөгжүүлэхэд шаардлагатай судалгаа, шинжилгээг тогтмол чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх

  • Блокчэйний талаар мэдлэгтэй байх

  • Төсөл хөтөлбөрийн зохион байгуулалт, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах

  • "Merger & Acquisition"-тай холбоотой шаардлагатай ажлуудыг урьдчилан тооцоолж хөрөнгө оруулалтын шийдвэр болон шаардлагатай бэлтгэл ажлуудыг гүйцэтгэх

  • Бизнес хөгжүүлэлттэй холбоотой эрсдэлийг урьдчилан тооцоолон, удирдлагын багийн саналыг тусгаж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх

  • Батлагдсан шинэ бизнесүүдийн хэрэгжилтийн явцыг тогтмол хянах болон гол үзүүлэлтүүдийн гүйцэтгэлийг хангахад чиглэсэн ажлуудыг хийж гүйцэтгэх

  • Хамтрагч байгууллагуудын түншлэлийг сайжруулах, сэтгэл ханамжийг өндөр, ойлголтын зөрүүгүй байлгах

  • Өдөр тутмын ажлаа гүйцэтгэхдээ мэргэжлийн өндөр зарчим, ёс зүйг баримтлан ажиллах

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, маркетинг болон инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш

  • Мэргэжлээрээ 3-5 ажилласан туршлагатай, бизнес хөгжүүлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлтүүдийг зах зээлд нэвтрүүлж байсан. Төслийн удирдлага, бизнес хөгжүүлэлтийн чиглэлээр хамаарал бүхий сертификаттай бол давуу тал болно

  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

  • Блокчэйн, мэдээлэл технологи болон техникийн талаар зохих хэмжээний мэдлэгтэй.

Компанийн мэдээлэл
Дэлгэрэнгүй
Дэлхийн жишигт нийцсэн мэдээллийн технологи, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч Мобиком Корпорацид тавтай морилно уу.