Хийж гүйцэтгэх үүрэг
Худалдан авалтын журмын дагуу худалдан авалтыг зохион байгуулж компанийн үйл ажиллагааг тасралтгүйгээр хангах, бараа бүтээгдэхүүний захиалга боловсруулах, нөөцийн хяналт хийх, нийлүүлэгчийн судалгаа шинжилгээ хийх, гадаад, дотоод тээвэрлэлт зохион байгуулж мэргэжлийн түвшинд өөрийгөө хөгжүүлэх боломж.
Тавигдах шаардлага:
-
Бизнесийн удирдлага, санхүү, эдийн засаг, гадаад худалдааны чиглэлээр төгссөн
-
Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
-
Мэдээлэл цуглуулах, судалгаа шинжилгээ хийх чадвартай
-
Баримт бичиг боловсруулах, гэрээ хэлэлцээр хийх чадвартай
-
ERP програм дээр ажилладаг бол давуу тал болно
Мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжил гэрлийн хурдаар өсөн нэмэгдэж буй нэгэн зууны түүхийг бид хамтдаа бүтээлцэж явна. Өмнөх үеийнхний минь мөрөөдөл бидний өдөр тутмын амьдрал болж, ирээдүй хойчийнхоо амьдралыг бидний мөрөөдөл тодорхойлох болжээ. Энэ л үед та Монголын ICT салбарт тэргүүлэгч Юнител Группд ажиллан эрч хүч, эерэг хандлага, бүтээлч сэтгэлгээ, хүсэл эрмэлзлээр дүүрэн хамт олны нэг болж, өдөр бүр өөрийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлээрэй.
Хангамж урамшуулал, бусад боломжууд
Утасны төлбөр
Эрүүл мэндийн үзлэг
Уян хатан ажлын цаг
Тав тухтай орчин
Зайнаас ажиллах боломж
Ажил амьдралын тэнцвэрт байдал
Ээлжийн амралт
Илүү цагийн хөлс
Ажилтны хөнгөлөлттэй зээл
Олон улсын сургалт