- Өрхийн Интернэт, VOO, MNP75 хэрэглэгчдэд техникийн тусламж үйлчилгээ үзүүлж гомдлыг хяналтын хугацаанд, цаг алдалгүй бүрэн шийдвэрлэх. Гомдлын талаар асуудал дэвшүүлэн шийдвэрлүүлэх;
- Мобинет ХХК-н хувь хэрэглэгчдэд техникийн тусламж үйлчилгээ үзүүлэх. Гарсан асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэх;
- Гэмтэл саатал гарсан үед яаралтай арга хэмжээ авч, хэвийн ажиллагааг хангах, жижүүр инженер, жижүүр жолооч дуудан ажиллуулах, Онсайт болон туслан гүйцэтгэгч инженерийг удирдах, ажилд хяналт тавих, мэдээллээр хангах, Level 3 түвшний асуудлыг дэвшүүлэн, бүрэн шийдвэрлүүлэх;
- Гэмтэл дээр гүйцэтгэгч захиалан ажиллуулах шаардлагатай бол захиалга бичих, хийгдсэн ажилд хяналт тавьж тайлан хүлээж авах;
- Шаардлагатай тохиолдолд хэрэглэгч рүү outbound хийх;
- Өөрийн гүйцэтгэсэн ажил үүрэгтэй холбоотой тайлан мэдээ акт, датабааз шинэчлэл бүртгэлийг хариуцаж ажиллах;
- Хариуцсан ажил үүрэгтэй холбоотой тестэд оролцох, тайлан бэлдэж танилцуулах;
- Хариуцсан ажлын хүрээнд хамаарах хууль эрх зүйн шаардлагыг нийцүүлэн ажиллах, төлөвлөгөөний дагуу ажиллаж хэрэгжилтийг удирдлагадаа тайлагнах.
Тавигдах шаардлага:
- Мэдээллийн сүлжээ, мэдээллийн технологи, software, hardware болон холбооны инженер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан туршлагатай;
- Stress management, time management-тэй байх;
- IP сүлжээний асуудал оношлох тодорхойлох чадвартай байх;
- Өөрийгөө ойлгуулах, харилцан ярианы чадвартай байх.
БИДНИЙГ СОНГОХ ШАЛТГААН:
Мобиком Групп нь хамт олон, тэдний гэр бүлийн сайн сайхан болон оюунлаг сэтгэлгээний хөгжил дэвшлийг дэмжин ажиллахыг КОМПАНИЙН ЭРХЭМ ЗОРИЛГОДОО тусгасан байдаг.
ДАВУУ ТАЛ:
· 7 хоногийн 1-2 өдөр зайнаас ажиллах боломж
· Гэр бүлийн цалинтай чөлөө
· Байгууллагын ЭМЧ болон СЭТГЭЛ ЗАСАЛЧ
· Эх, Хүүхдийн өрөө
· Спорт заал, Фитнесийн хөнгөлөлтийн эрх
· Эрүүл мэндийн даатгал
· Гэнэтийн ослын даатгал
· Жил бүрийн Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо
· Mentorship хөтөлбөр
· Карьер хөгжлийн хөтөлбөр, Төрөл бүрийн мэргэжлийн сургалт
· Ажилтнуудад зориулсан төрөл бүрийн Community, Club
· Ажилтны бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт
· Хуримтлал, хадгаламжийн сан
· Ажилтны хөнгөлөлттэй зээл
· Буцалтгүй тусламж, тэтгэмж
· Өрсөлдөхүйц цалин + Бонус болон Инсентивийн цалингийн схем (гүйцэтгэлд суурилсан үндсэн цалингаа үржүүлэн авах урамшуулал)
Өөрийн үнэт цагаа зориулан анкетаа ирүүлсэнд баярлалаа. Манай компани зөвхөн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан гэж үзсэн, анкетын шатанд тэнцсэн ажил горилогчидтой эргэж холбогдох болно.