- Хариуцсан бүтээгдэхүүн үйлчилгээний маркетингийн бодлого стратегийн хүрээнд зах зээлд амжилттай байршуулах, үнэ цэнийг нь хадгалах, өсгөх үйл ажиллагааг бүхэлд нь хариуцах
- Компанийн ашигт ажиллагааг хангах маркетингийн үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэглэгчдийг халамжлах
- Хэлтсийн үндсэн зорилгын дагуу үнэ цэнэтэй хэрэглэгчийн зах зээлийн маркетингийн стратегийн хүрээнд амжилттай байршуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, багаар хамтарч ажиллах
- Байгууллагын зах зээлд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний жилийн болон дунд хугацааны маркетингийн төлөвлөгөөг боловсруулах
- Байгууллагын зах зээлд зориулсан дэвшилтэд технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ болон одоо байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээл, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлсэн шинэчлэлтийг хийж зах зээлд нэвтрүүлэх
- Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тарифын өөрчлөлт шинэчлэлт, хөнгөлөлт, борлуулалтын урамшуулал, идэвхжүүлэлт, сурталчилгаа, олон нийтийн үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх
- Тусгай сегментэд тохирсон маркетингийн болон бусад үйл ажиллагааг зохион байгуулах
- Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээн дээр байгууллагын онцлогт нийцсэн стандарт бус үнэ тариф боловсруулах, үр ашгийн тооцоолол хийх
- Хариуцсан бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой зарлагдсан тендер, төслийн баримт бичиг боловсруулах.
Тавигдах шаардлага:
- Бизнес удирдлага, маркетинг, харилцаа холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
- Мэргэжлээрээ 2-с дээш жил ажилласан туршлагатай байх
- Англи хэлний бичгийн болон ярианы дунд болон түүнээс дээш түвшний ур чадвартай байх
- Компьютерийн өргөн хэрэглээний програмуудтай ажиллах ур чадвартай байх
- Байгууллагын хэрэглэгчид үзүүлдэг үйлчилгээний талаар маш сайн мэдлэгтэй байх
- Бичиг баримт боловсруулах ажлын туршлагатай байх
- Бизнесийн байгууллагын эрх зүйн орчинд ажиллах чадвартай.
БИДНИЙГ СОНГОХ ШАЛТГААН:
Мобиком Групп нь хамт олон, тэдний гэр бүлийн сайн сайхан болон оюунлаг сэтгэлгээний хөгжил дэвшлийг дэмжин ажиллахыг КОМПАНИЙН ЭРХЭМ ЗОРИЛГОДОО тусгасан байдаг.
ДАВУУ ТАЛ:
- Уян хатан цагийн хуваарь
- 7 хоногийн 1-2 өдөр зайнаас ажиллах боломж
- Гэр бүлийн цалинтай чөлөө
- Байгууллагын ЭМЧ болон СЭТГЭЛ ЗАСАЛЧ
- Эх, Хүүхдийн өрөө
- Спорт заал, Фитнесийн хөнгөлөлтийн эрх
- Эрүүл мэндийн даатгал
- Гэнэтийн ослын даатгал
- Жил бүрийн Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо
- Mentorship хөтөлбөр
- Карьер хөгжлийн хөтөлбөр, Төрөл бүрийн мэргэжлийн сургалт
- Ажилтнуудад зориулсан төрөл бүрийн Community, Club
- Ажилтны бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт
- Хуримтлал, хадгаламжийн сан
- Ажилтны хөнгөлөлттэй зээл
- Буцалтгүй тусламж, тэтгэмж
- Өрсөлдөхүйц цалин + Бонус болон Инсентивийн цалингийн схем (гүйцэтгэлд суурилсан үндсэн цалингаа үржүүлэн авах урамшуулал)
Өөрийн үнэт цагаа зориулан анкетаа ирүүлсэнд баярлалаа. Манай компани зөвхөн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан гэж үзсэн, анкетын шатанд тэнцсэн ажил горилогчидтой эргэж холбогдох болно.