
Улаанбаатар,
Сүхбаатар
Бүтээгдэхүүн, үйлчилгээг зорилтот хэрэглэгчдэд үр дүнтэй хүргэх зорилгоор борлуулалтын төлөвлөгөө боловсруулж хэрэгжилтийг хянах, тайлагнах, борлуулалттай холбоотой бүртгэл хөтлөх, харилцагчтай харилцах ба тогтмол халамжлах, гэрээ байгуулах, хэрэгжилтийг хянах, орлогын тайлан боловсруулах замаар борлуулалтыг тогтвортой нэмэгдүүлж, компанийн зах зээл дэх байр суурийг бэхжүүлэх.
· Хамтын ажиллагааны гэрээг бэлтгэх, нийлүүлэх
· Төсөл, тендерт ажиллах
· Орлого, өртгийн тайлан
· Шинэ санал боловсруулах, сайжруулах төлөвлөгөө гаргах
· Өрсөлдөгч болон гадны сайтуудын шинэлэг контент, санаа санаачилгыг судлах,
· Бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд хүргэх чиглэлд санаачилга гарган ажиллана
· Хамтын ажиллагааг тэлэх
Тавигдах шаардлага:
· Бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй;
· PR, борлуулалтын чиглэлээр 2-с дээш жилийн туршлагатай;
· Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй;
· Албан бичиг, санхүүгийн мэдлэгтэй байх;
· Зөв бичих дүрэм, найруулгын чадвартай байх;
· Оффис хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
· Харилцааны ур чадвар сайтай байх, хурдтай байх.
БИДНИЙГ СОНГОХ ШАЛТГААН:
Мобиком Групп нь хамт олон, тэдний гэр бүлийн сайн сайхан болон оюунлаг сэтгэлгээний хөгжил дэвшлийг дэмжин ажиллахыг КОМПАНИЙН ЭРХЭМ ЗОРИЛГОДОО тусгасан байдаг.
ДАВУУ ТАЛ:
· Уян хатан цагийн хуваарь
· 7 хоногийн 1-2 өдөр зайнаас ажиллах боломж
· Гэр бүлийн цалинтай чөлөө
· Байгууллагын ЭМЧ болон СЭТГЭЛ ЗАСАЛЧ
· Эх, Хүүхдийн өрөө
· Спорт заал, Фитнесийн хөнгөлөлтийн эрх
· Эрүүл мэндийн даатгал
· Гэнэтийн ослын даатгал
· Жил бүрийн Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо
· Mentorship хөтөлбөр
· Карьер хөгжлийн хөтөлбөр, Төрөл бүрийн мэргэжлийн сургалт
· Ажилтнуудад зориулсан төрөл бүрийн Community, Club
· Ажилтны бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт
· Хуримтлал, хадгаламжийн сан
· Ажилтны хөнгөлөлттэй зээл
· Буцалтгүй тусламж, тэтгэмж
· Өрсөлдөхүйц цалин + Бонус болон Инсентивийн цалингийн схем (гүйцэтгэлд суурилсан үндсэн цалингаа үржүүлэн авах урамшуулал)
Өөрийн үнэт цагаа зориулан анкетаа ирүүлсэнд баярлалаа. Манай компани зөвхөн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан гэж үзсэн, анкетын шатанд тэнцсэн ажил горилогчидтой эргэж холбогдох болно.