RE/MAX PLATIN-н бусад зарууд
Үл хөдлөх хөрөнгийн агент
4,000,000₮ - 5,000,000₮
Бүтэн цагийн
Дунд шатны ажилтан

Улаанбаатар

2 жилийн өмнө
Хийж гүйцэтгэх үүрэг

Ямар ч газар ажилласан таны :

 Ур чадвар

 Сэтгэл ханамж

 Банкны гэх 3 дансны ядаж аль нэгнийх нь ОРЛОГО нэмэгдэх ёстой байдаг.

 Харин аль нь ч нэмэгдэхгүй бол та #БУРУУ газраа ажиллаж байгаагийн шинж.

Бид танд дээрх 3 дансаа нэмж болох хамтран ажиллах санал тавьж байна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг

·         Үл хөдлөх хөрөнгийг авах, зарах, түрээслэхэд үйлчлүүлэгчид зах зээл дээрх хамгийн сайн үнээр, хамгийн сайн нөхцөлөөр хэлэлцээрт хүрэхэд туслах

·         Зах зээлийн харьцуулсан шинжилгээгээр үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тооцоолох

·         Боломжит үйлчлүүлэгчийг тодорхойлж, холбоо харилцаа тогтоох

Нэмэлт мэдээлэл

RE/MAX үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани нь дэлхийн 110 гаруй улсад амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг томоохон франчайз компани юм.

RE/MAX PLATIN oффис нь  2017 оноос эхлэн 6 жилийн хугацаанд амжилттайгаар үйл ажиллагаа явуулж, Монгол улсад хамгийн том буюу 15 хүний менежмент баг, 120 гаруй агенттайгаар ажиллаж байна. 

Харилцааны өндөр ур чадвартай, амжилтанд хүрэх хүсэл эрмэлзэл, тууштай ажиллах хүсэлтэй, зөв хандлага бүхий эрч хүчтэй хэн бүхнийг олон улсын нэр хүндтэй байгууллагын нэгээхэн хэсэг болохыг урьж байна.

Бидэнтэй нэгдэж үл хөдлөх хөрөнгийн салбарт өөрийгөө нээн хөгжүүлж, хамгийн сүүлийн үеийн  сургалт арга зүй, менежментийн баг, маркетинг, технологи бүхий цогц давуу талуудтай ажиллаж эхлээрэй -  Бид таныг Амжилтанд хүрэхэд туслах болно.

Шаардлага

Ажлын туршлага

• Үл хөдлөхийн салбарт сонирхолтой -н чиглэлээр 1-с дээш жил ажилласан туршлагатай.

Боловсрол

Бакалавр -н чиглэлээр Бакалавр зэрэгтэй.

Ур чадвар

• Багаар ажиллах чадвартай
• Санхүүгийн тооцоолол дүн шинжилгээ хийх чадвартай
• Компьютерын хэрэглээний програмууд дээр ажилладаг
• Борлуулалт, гэрээ хэлэлцээр хийх, харилцааны ур чадвартай
Компанийн мэдээлэл
Дэлгэрэнгүй
Бид танд RE/MAX-ийн Монгол дахь бүсийн “2020 ОНЫ ШИЛДЭГ БРОКЕР ОФФИС” өргөмжлөлт RE/MAX PLATIN салбарыг санал болгож байна. Манай оффис нь Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлалын салбарт хамгийн том брокер оффис бөгөөд 100 агент, менежментийн өргөн бүтэцтэйгээр ажиллаж байна.