Миний Дэлгүүр-н бусад зарууд
БҮРТГЭЛИЙН АЖИЛТАН
2,100,000₮ - 2,500,000₮
Бүтэн цагийн
Ахлах шатны ажилтан

Улаанбаатар, 

Хан-Уул

2 жилийн өмнө
Хийж гүйцэтгэх үүрэг

Гүйцэтгэх үндсэн үүрэг

"Миний Дэлгүүр" ХХК-ийн Категори хөгжүүлэлтийн албанд ажиллах Үнэ зоолт, үнийн судалгааны менежер  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Үнэ зоолт, үнийн судалгааны менежер албан тушаал нь дараах чиг үүргийн хүрээнд ажиллана

Үүнд: 

  • Нийт группийн хэмжээний хамаарал бүхий компаний барааны үнийн өсөлт, Шинэ барааны судалгаа хийх
  • Нийт группийн хэмжээний хамаарал бүхий компаны барааны худалдах үнэ зоох
  • Нийт 7 хоног бүрийн хямдралын үнэ зоох
  • Бэлтгэн нийлүүлэгчийн албан тоотын дагуу хямдралын үнэ зоох
  • Шинэ нээгдсэн салбарын үнэ зоох
  • Бэлтгэн нийлүүлэгчийн албан тоот хөтлөлт архив үүсгэх бэлдэх
  • Бүртгэлийн ажилтан амарсан үед орлож ажиллах 

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Санхүү эдийн засагч, Нягтлан бодогч мэргэжлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Цагийн менежмент сайтай байх
  • Хамтран ажиллах, харилцааны ур чадвартай байх
  • Судалгаа шинжилгээ хийж үр дүнд анализ хийх чадвартай байх.
  • Хариуцлагатай, сахилга баттай байх
  • Ачаалал даах чадвартай байх
  • Гэр ойрхон байх
  • Тодорхой хэмжээний гадаад хэлний мэдлэгтэй байх
  • EXCEL программ дээр маш сайн ажилладаг байх

Нэмэлт мэдээлэл

Нэмэлт мэдээлэл

Монхангай группийн охин компаниудын нэг болох Миний дэлгүүр ХХК нь Монголдоо анхдагч Дискаунтер форматыг бизнестээ нэвтрүүлэн шинэ менежментээр ажиллаж байна. Миний дэлгүүрийн хамт олон нь байгууллагын үнэт зүйл болох ажилтнууддаа өрсөлдөхүйц цалин урамшуулал олгож, ая тухтай ажлын орчин нөхцөлөөр хангаж, эерэг хандлага, бүтээлч эрмэлзэл, мэдлэг, чадварыг дээшлүүлэх байнгын сургалт, арга хэмжээнд оролцох боломжоор ханган, өсөж дэвших бодлогыг эрхэмлэн ажилладаг Монгол улсын худалдааны  салбарын манлайлагч компаниудын нэг билээ.

Манай хамт олны нэг болсноор танд дараах боломжууд нээгдэнэ:

  • Эрчимтэй тэлж буй байгууллагад өсөн дэвших боломж
  • Гэртэй ойрхон салбараа сонгон ажиллах боломж
  • Уян хатан цагийн хувиараа сонгож ажиллах боломж
  • Илүү цагийн цалин, нэмэлт урамшуулал авах боломж
  • Шат дараалсан албан тушаал дэвших тусгай хөтөлбөрүүдэд хамрагдах боломж
  • Найрсаг тусч хамт олны нэг болох боломж
  • Ажилтануудад зориулсан хөнгөлөлт урамшууллын багцуудад хамрагдах боломж.
Компанийн мэдээлэл
Дэлгэрэнгүй