YPG менторшип 2023-2024
Мэдээлэл
Шаардлага
Процесс

Хийж гүйцэтгэх үүрэг

Хөтөлбөрт шалгарсан оролцогчид бүгд өөрийн ментортой болохоос гадна сар бүр зохион байгуулагдах уулзалт, сургалтуудад хамрагдах боломжтой болох юм.

Хангамж урамшуулал, бусад боломжууд

Менторшип хөтөлбөр

Байршил

Улаанбаатар

Ажиллах цагийн төрөл

Цагийн

Ажлын байрны түвшин

Анхан шатны ажилтан

Нэмэлт мэдээлэл

Тавигдах шаардлага:
✔️ Улаанбаатар хотод оршин суудаг
✔️ 30 хүртэлх настай (1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн)
✔️ 2 жил ажилласан туршлагатай байх
 
Хөтөлбөрт хамрагдахын тулд доорх асуултуудад хариулсан 2 минут хүртэлх хугацаатай бичлэгийн YouTube холбоосыг "МИНИЙ ТУХАЙ" хэсэг дээр оруулна уу. Шалгаруулалтын гол хэсэг нь видео бөгөөд техникийн алдаатай, хугацаа хэтэрсэн бол шалгаруулалтанд оруулахгүй болохыг анхаарна уу.  (Жич: Видеогоо Unlisted хэлбэрээр оруулбал зөвхөн холбоосыг илгээсэн хүмүүс л үзэх боломжтой.)

1. Өөрийгөө танилцуулна уу.
2. Таны мэргэжил, карьерийн зорилго юу вэ? Үүндээ хүрэхийн тулд яаж ажилладаг вэ?
3. Та өөрийн карьерийг 10 жилийн дараа хаана байна гэж төсөөлж байна вэ?
4. Уг хөтөлбөрт хамрагдсанаар танд ямар өөрчлөлт гарна гэж бодож байна вэ?
5. Яагаад танд ментор хэрэгтэй байна вэ?
6. Яагаад таныг уг хөтөлбөрт сонгох ёстой вэ?
 
Жич: Анкет илгээхэд Worki-д бүртгэл үүсгэж, нэвтэрч орон, CV expert ба түүнээс дээш түвшинтэй байж анкет илгээх боломжтой болно.

Компанийн мэдээлэл

Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх залуучуудын байгууллага болох "Global Shapers Ulaanbaatar Hub", "Young Global Leaders" байгууллагуудын хамтран хэрэгжүүлдэг төсөл юм. YPG Mentorship Program буюу менторшип хөтөлбөр нь жил бүр 12 залуу мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж тэднийг нэг жилийн турш сурган, хөгжүүлэх менторуудтай холбох зорилготой төсөл юм. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд манай хөтөлбөрийг 50 гаруй залуус оролцож төгсөөд байна.
Дэлгэрэнгүй