YPG менторшип 2023-2024
share icon
avatar
Ажлын зарын мэдээлэл

Цалин

10,000₮

Хангамж урамшуулал, бусад боломжууд

Менторшип хөтөлбөр

Хийж гүйцэтгэх үүрэг

Хөтөлбөрт шалгарсан оролцогчид бүгд өөрийн ментортой болохоос гадна сар бүр зохион байгуулагдах уулзалт, сургалтуудад хамрагдах боломжтой болох юм.

Нэмэлт мэдээлэл

Тавигдах шаардлага:
✔️ Улаанбаатар хотод оршин суудаг
✔️ 30 хүртэлх настай (1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн)
✔️ 2 жил ажилласан туршлагатай байх
 
Хөтөлбөрт хамрагдахын тулд доорх асуултуудад хариулсан 2 минут хүртэлх хугацаатай бичлэгийн YouTube холбоосыг "МИНИЙ ТУХАЙ" хэсэг дээр оруулна уу. Шалгаруулалтын гол хэсэг нь видео бөгөөд техникийн алдаатай, хугацаа хэтэрсэн бол шалгаруулалтанд оруулахгүй болохыг анхаарна уу.  (Жич: Видеогоо Unlisted хэлбэрээр оруулбал зөвхөн холбоосыг илгээсэн хүмүүс л үзэх боломжтой.)

1. Өөрийгөө танилцуулна уу.
2. Таны мэргэжил, карьерийн зорилго юу вэ? Үүндээ хүрэхийн тулд яаж ажилладаг вэ?
3. Та өөрийн карьерийг 10 жилийн дараа хаана байна гэж төсөөлж байна вэ?
4. Уг хөтөлбөрт хамрагдсанаар танд ямар өөрчлөлт гарна гэж бодож байна вэ?
5. Яагаад танд ментор хэрэгтэй байна вэ?
6. Яагаад таныг уг хөтөлбөрт сонгох ёстой вэ?
 
Жич: Анкет илгээхэд Worki-д бүртгэл үүсгэж, нэвтэрч орон, CV expert ба түүнээс дээш түвшинтэй байж анкет илгээх боломжтой болно.

Компанийн мэдээлэл

“The Young Professionals’ Group” (YPG) нь 2000 онд АНУ-д байгуулагдсан бөгөөд залуусыг өөрийн нөөц бололцоогоо нээн илрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн болон хувийн хөгжилд нь хүч өгч, ирээдүйн зорилгоо тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхэд туслах зорилготой байгууллага юм.

Өдгөө тус байгууллага АНУ-ын гурван муж улс, Сингапур, Монгол, Энэтхэг, Япон, Солонгос, Непал, Испани болон Киргиз улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх залуучуудын байгууллага болох “Global Shapers Ulaanbaatar Hub” болон “Young Global Leaders” байгууллагуудын хамтран хэрэгжүүлдэг “YPG Mentorship Program” нь Монголын залуу мэргэжилтнүүдийг дэмжих, хөгжүүлэх зорилготой хөтөлбөр юм. Монгол Улсад энэхүү хөтөлбөр 10 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд залуу мэргэжилтнүүдийг туршлагатай менторуудтай холбон, ажил болон амьдралын үнэ цэнтэй зөвлөгөө өгөх замаар тэдний мэргэжлийн болон хувийн хөгжлийг дэмжиж байна.

Энэхүү хөтөлбөр жил бүр 12-15 залуу мэргэжилтнийг сонгон шалгаруулж, тэднийг нэг жилийн хугацаанд туршлага, мэдлэг, ур чадвараа хуваалцдаг мэргэжлийн менторуудтай холбож, хувь хүний болон карьерийн өсөлтөд нь бодит дэмжлэг үзүүлдэг.

 

Арван жилийн хугацаанд 100 гаруй залуу мэргэжилтэн энэхүү хөтөлбөрийг амжилттай дүүргэж, өөрийн салбартаа манлайлж буйд бид бахархалтай байна.

Шилдэг залуу мэргэжилтнүүдийн холбоо НҮТББ-д зардлагдсан ажлын зарууд