Ондо-н бусад зарууд
Ерөнхий нягтлан бодогч
3,000,000₮ - 4,000,000₮
Бүтэн цагийн
Ахлах шатны ажилтан

Улаанбаатар

3 жилийн өмнө
Хийж гүйцэтгэх үүрэг
  • Нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартын дагуу хөтөлж, холбогдох хууль журмын дагуу хэрэгжүүлж буй байдалд хяналт тавьж, толгой компанийн санхүүгийн тайланг гаргаж, удирдлагыг мэдээллээр хангах, татварын болон санхүүгийн тайлангуудыг гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэн, баталгаажуулах
  • Компанийн санхүүгийн үйл ажиллагаа, нягтлан бодогч нарын ажлыг хянаж, зохион байгуулах, анхан шатны бүрдэл болон бүртгэлд хяналт тавих
  • Гадаадын бэлтгэн нийлүүлэгчээс татан авсан бараанд өртгийн тооцоог хийх, бүртгэлийн зөв зохистой байдалд хяналт хийх
  • Санхүүгийн болон бусад ажилтнуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлж дэмжлэг туслалцаа үзүүлэх 

Нэмэлт мэдээлэл

  • Санхүүгийн систем Diamond 5.0 дээр чадварлаг ажилладаг
  • Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил бизнесийн байгууллагад ажилласан, удирдах түвшинд 2-оос доошгүй жил ажилласан туршлагтай
  • Менежментийн ур чадвартай, санхүүгийн багийг удирдах зохион байгуулах, багаа сургаж хөгжүүлж чадваржуулж байсан туршлагатай
  • Эерэг зөв хандлагатай, харилцааны соёлтой байх 
Шаардлага

Ажлын туршлага

Банк, санхүү, эдийн засаг, даатгал -н чиглэлээр 5-с дээш жил ажилласан туршлагатай.

Боловсрол

Нягтлан бодогч, санхүү -н чиглэлээр Магистр зэрэгтэй.

Компанийн мэдээлэл
Дэлгэрэнгүй
"ОНДО" ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2021 оны 06 сараас эхлэн эрчимтэй үйл ажиллагаагаа явуулж, хүний нөөцөө богино хугацаанд бүрдүүлэн, бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийтэд танилцуулж эхлээд байна. Одоогоор өндөр хурдны интернетийн төхөөрөмж /СуперНет/, болон дата симийн үйлчилгээг танилцуулан хэрэглэгчиддээ хүргэн ажиллаж байна. "ОНДО" ХХК нь 4G, LTE технологи дээр суурилсан өндөр хурдны интернет үйлчилгээнээс гадна дараа үеийн технологи болох 5G, IoT болон түүнд суурилсан үйлчилгээ, Монгол улсад технологийн дэвшлийг анхлан нэвтрүүлэхээр идэвхийлэн ажиллаж байна. Бид 2023 оны байдлаар 100 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа, ХХЗХ-ний тусгай зөвшөөрөлтэй, мэдээлэл харилцаа холбоо, технологийн компани юм.

Хангамж урамшуулал, бусад боломжууд

Эрүүл мэндийн даатгал
Эрүүл мэндийн үзлэг