Гурван Билэг Констракшн-н бусад зарууд
Ахлах нягтлан бодогч
2,100,000₮ - 2,500,000₮
Бүтэн цагийн
Ахлах шатны ажилтан

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Нүхт,

3 жилийн өмнө
Хийж гүйцэтгэх үүрэг

Компанийн бүртгэл тайланг НББОУС, Санхүүгийн Тайлангийн Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандарт болон Монгол Улсын холбогдох хууль, дүрэм, жумын дагуу үнэн зөв, алдаагүй бүртгэх удирдлагын чиг үүргийг дэмжиж бусад хэлтэстэй хамтарч ажиллана.

  1. Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах.
  2. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт хийх
  3. Санхүүгийн тайлан, татварын тайлан бэлтгэх
  4. Удирдлагыг шаардлагатай санхүүгийн тоон мэдээлэл, тайлангаар хангах
  5. Нягтлан бодогч нарыг сургаж хөгжүүлэх, удирдлагаар хангах

Нэмэлт мэдээлэл

  1. Нягтлан бодох бүртгэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Ерөнхий нягтлан бодогчоор 2-с доошгүй жил ажилласан туршлагатай
  3. Даймонд болон ERP,  бусад санхүүгийн болон хэрэглээний програм хангамжийг бүрэн эзэмшсэн байх.
  4. Татварын багц хуулийн мэдлэг сайтай байх 
  5. Тогтвор суурьшилтай ажиллах хүсэл, эрмэлзлэлтэй
  6. Шаардлагатай үед илүү цагаар ажиллах
  7. Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой, үнэнч шударга
  8. Анализ хийх, удирдах зохион байгуулах чадвартай
  9. Зохих түвшний Англи хэлтэй байх
  10. Барилгын компанид ажиллаж байсан туршлагатай байх
Шаардлага

Ажлын туршлага

Банк, санхүү, эдийн засаг, даатгал -н чиглэлээр 2-с дээш жил ажилласан туршлагатай.

Боловсрол

Нягтлан бодогч, санхүү -н чиглэлээр Бакалавр зэрэгтэй.

Компанийн мэдээлэл
Дэлгэрэнгүй
“Гурван Билэг Констракшн” ХХК нь анх 2018 оноос иргэний барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, машин механизм, материаллаг бааз сууриа бэхжүүлэн шинэчлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсний зэрэгцээ, мэргэжлийн ур чадвар өндөртэй, сэтгэл зүтгэлтэй ажилчдаар хамт олноо бүрдүүлж ирсэн юм. Манай компани байгуулагдаад Ханбогд Ресиденс төслийн хүрээнд нийт 120 айлын 2 орц бүхий 12 давхар барилгыг барьж улсын комисст хүлээлгэн өгөөд байна. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай Хан Төгөл цогцолбор хотхоны бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж байна. “Гурван Билэг Констракшн” ХХК нь цомхон, дадлага туршлага бүхий мэргэшсэн ажилчдаас бүрдсэн хүний нөөцийг бүрдүүлж, байнга хөгжүүлэх зарчим баримтлан ажиллаж байна.