Ажлын зарын мэдээлэл
Хийж гүйцэтгэх үүрэг
- Гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай холбоо тогтоож, банкны харилцааг өргөжүүлэх, корреспондент банкуудын дансны нөхцлийг сайжруулах асуудлаар гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллах, худалдааны санхүүжилтын хэрэгслээр гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас татах шугамын хэмжээг нэмэгдүүлэх, эх үүсвэр татах ажил үүргийг гүйцэтгэнэ.
Боловсрол:
- Санхүү, нягтлан бодох, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэгтэй. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.
- Санхүүгийн бусад төрлийн мэргэшсэн зэрэгтэй бол давуу тал болно.
Ажлын туршлага:
- Олон улсын байгууллага ажиллаж байсан, эсхүл тэдгээртэй хамтран ажиллаж байсан бол давуу тал болно.
Хувь хүний ур чадвар:
- Харилцааны өндөр ур чадвартай
- Монгол, англи (хятад, орос, япон) хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай.
- Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд хэлтсийн стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах
- Нэгдмэл зорилгын төлөө хэлтсийн хамт олонтой уялдаа холбоотойгоор нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох
- Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох
- Нарийн мэргэжлийн асуудлаар монгол, англи (хятад, орос, япон) хэл дээр хэлэлцээ хийх
- Microsoft Office программ хангамжийг сайтар эзэмшсэн
- Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгох, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах
- Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх
- Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийх
- Илтгэл тавих, борлуулах чадвар сайтай байх
Компанийн мэдээлэл
Худалдаа, хөгжлийн банк ХХК нь Монгол улсын ууган банкны хувьд салбартаа анхдагч, бусдадаа үлгэрлэгч байхыг бид зорьдог. Цоо шинэ, анхдагч, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, нийгмийн хариуцлага, гадаад харилцаа, хүний нөөцийн бодлого зэргээрээ 30 жилийн турш манлайлсаар ирсэн нь манай банкны бахархал юм.
ХХБанк нь эргэлзээгүй Монгол улсын банк, санхүүгийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг ба зах зээлдээ шинийг санаачлагч, тэргүүлэгч байхыг эрмэлздэг.