Санхүүгийн менежер
share icon
avatar
TESO Group
·

Улаанбаатар

Ажлын зарын мэдээлэл

Цалин

1,800,000₮ - 2,100,000₮

Хангамж урамшуулал, бусад боломжууд

Уян хатан ажлын цаг Хуримтлал, хадгаламж Бонус Хоолны нэмэгдэл Утасны төлбөр Тав тухтай орчин Ээлжийн амралт Хүүхэд харах үйлчилгээ

Хийж гүйцэтгэх үүрэг

  • Байгууллагын санхүүгийн стратеги бодлого тодорхойлох, капиталын бүтцийн төлөвлөлт боловсруулах

     

  • Мөнгөн хөрөнгийн төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, хяналт тавих

     

  • Богино болон дунд хугацааны төлбөрийн чадварыг хангуулах, тогтвортой байлгах бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх

  • Менежментийн тайланд шинжилгээ хийж санхүүгийн шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллээр хангах

Нэмэлт мэдээлэл

  • Санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

     

  • Санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийх, тайлагнах ур чадварт суралцсан

     

  • MS Excel программ дээр ахисан түвшинд эзэмшсэн

     

  • Багийн  үр дүнтэй гишүүн байж, нэгнийгээ дэмжсэн ажлын харилцааг эрхэмлэн, бусад хүмүүсийн  багт оруулах хувь нэмрийг хүлээн зөвшөөрч ажилладаг

  • Харилцаж буй хүмүүсийнхээ мэдээллийн хэрэгцээнд тохируулан харилцааны хэлбэрээ зөв сонгож, ярилцагчаа сонсоход суралцсан

Компанийн мэдээлэл

ТЭСО Групп нь  2003 онд байгуулагдсанаас хойш өдгөө хүнсний үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр салбар бүрдээ манлайлагч 26 салбар компани,  2000 гаруй ажиллагсадтайгаар  үйл ажиллагаа явуулж, тогтвортой хөгжлийг эрхэмлэн, хамтын үнэ цэнээр дэлхийд түүчээлэх үндэсний баялаг бүтээгч болох эрхэм зорилготой ажиллаж байна.

ТЭСО Группийн үйл ажиллагаа нь ТЭСО Фүүдс, ТЭСО Пропертис, ТЭСО Инвестмэнт, Тэсо Индастриал Парк гэсэн үндсэн 4 чиглэлд хуваагдан Дэлхийд өрсөлдөх Монгол компанийг бий болгох алсын хараанд тэмүүлэн алхам алхамаар урагшилж байна.

ТЭСО Фүүдс компанид харьяалагдах хүнсний 8 салбар компаниуд нь сэргээгдэх түүхий эдээр инноваци шингээн баяжуулсан эрүүл, чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчийн нэн тэргүүний сонголт байж, тогтвортой хөгжилд түүчээлэхээр зорьж байна.

ТЭСО Пропертис компани нь “Хүн төвт” төлөвлөлтийг эрхэмлэн гэр бүл, хувь хүнд тав тухтай амьдралын хэв маягийг бүрдүүлэн, амьдралд үнэ цэнэ нэмэгдүүлэхийг зорилгоо болгон өнөөдрийн байдлаар 7 төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд

  • Хүүхдэд ээлтэй төлөвлөлт бүхий өндөр зэрэглэлийн “Sky Garden Residence” төсөл
  • Гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэгч “Palm Springs resort and villa” хувийн орон сууцны хотхон
  • “New Luxury” концепт бүхий бизнес зэрэглэлийн “ALPHA ZONE” хотхон

Идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэсэн “Active garden” хотхон болон бусад үл хөдлөх, хөрөнгө оруулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

ТЭСО Инвестмэнт компани нь Монгол улсын эдийн засаг, хэрэглэгчийн эрүүл, аюулгүй амьдралын нөхцөлийг сайжруулах тэнцвэртэй бизнесүүдийг хөгжүүлэх, хөрөнгө оруулах, шинэ төслүүдийг санаачлан хэрэгжүүлж 11 салбар компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна.

ТЭСО Индастриал парк нь алсын хараа үнэт зүйл дээрээ тулгуурлан аж үйлдвэржилтийн шинэ үеийн давлагаанд нэгдэж, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр импортыг орлох, дотоодын зах зээлд өрсөлдөхүйц “ЕВРО” стандартын үйлдвэрүүдийг байгуулах зорилгоор 2023 онд “Тэсо Индастриал Парк”-ийг дэд группээ болгон үүсгэн байгуулсан

Хүний нөөцийн бодлогын хүрээнд ажилтнуудад зориулсан дараах ОНЦЛОХ ХӨНГӨЛӨЛТ, ХАНГАМЖУУД байдаг. 

  • ЗӨВ ХУРИМТЛАЛ - Та зөв хуримтлалын санд элссэнээр сар бүр гарт олгох цалингаасаа 3%-г өөрийн тань нэр дээр нээж өгсөн нэрийн дансанд хуримтлуулах бөгөөд байгууллагаас мөн адил хэмжээгээр буюу 3%-г дахин нэмж таны хуримтлалын дансанд байршуулна. Жилд 1 удаа нийт хуримтлуулсан дүнд хүүгийн өгөөж банкны жишгээр тооцож таны хуримтлалд хийнэ. 
  • ЗӨВ БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ - Тэсо корпорацын ажилтнуудад зориулсан төв оффистой ойрхон Зөв  багачууд цэцэрлэгт хүүхдээ үнэ төлбөргүй хамруулах боломжоор хангана. 
  • БАЙРНЫ ХӨНГӨЛӨЛТ - Тэсо корпораци нь барилга, дэд бүтцийн салбарт өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үндсэн ажилтнуудад зориулсан байрны хөнгөлөлтүүдийг үзүүлдэг. 
Шаардлага

Ажлын туршлага

Банк, санхүү, эдийн засаг, даатгал-н чиглэлээр 1-с дээш жил ажилласан туршлагатай.

Ур чадвар

Дүн шинжилгээ хийх чадвар /Analytical skill/ Харилцааны ур чадвар /Communication skill/ Санхүү төлөвлөлт хийх Ажлын ёс зүй /Work ethic/ Хариуцлагатай байдал /Responsibility/

Боловсрол

Санхүүгийн менежмент-н чиглэлээр Бакалавр зэрэгтэй.

Хэлний мэдлэг

TESO Group-д зардлагдсан ажлын зарууд