image
image
TESO Group

704 дагагчтай

Бидний тухай
Мэдээлэл
Үнэлгээ
Байгуулагдсан он 2003
Ажилтны тоо 1001-5000
Утасны дугаар 70700033
И-мэйл хаяг [email protected]
Хаяг байршил Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Их жанжин Сүхбаатарын нэрэмжит талбай 2 Сэнтрал Тауэр, 901 тоот
Веб сайт https://www.teso.mn/
Үйл ажиллагааны салбар
ҮйлдвэрлэлБарилга, Инженеринг
Сошиал
Компанийн тухай
  1. ТЭСО Группийн хүний нөөцийн сургалт, хөгжлийн бодлогын хүрээнд бүх түвшний ажилтны ерөнхий болон мэргэжлийн ур чадварыг сайжруулах, зохих, ур чадвар дадал эзэмшүүлэх зорилгоор 20 сэдэв бүхий дотоод сургалт ордог. бөгөөд бүх түвшний ажилтан нь  өөрийгөө хөгжүүлэх, шинэ ур чадвар эзэмших зорилгоор дотоод сургагч багшийн нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцож сургагч багш бэлтгэх мэргэжлийн  1 сарын хөтөлбөрт хамрагдан "Тэсо сургалт хөгжлийн академи"-н дотоод сургагч багш болох боломжтой.
  2. Ажилтны урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд талент ажилтнуудруу чиглэсэн менторшип хөтөлбөр, дунд шатны удирдах ажилтны көучинг хөтөлбөр болон reskilling, upskilling-н хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. 

Тэсо Группийг сонгох шалтгаан: Ажлын үр дүнг үнэлж чаддаг, ахиж дэвших хөгжих боломжоор дүүрэн, албан тушаалын онцлогт тохирсон “УЯН ХАТАН ЦАГ”- ийн системтэй. Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглсэн “ЗӨВ ХУРИМТЛАЛЫН САН”-ийн системийг нэвтрүүлсэн. Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг “ЗӨВ САНАЛЫН СИСТЕМ, САЙН ДУРЫН СОНИРХЛЫН КЛУБ”-ууд үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг. Ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагын дэргэдэх “ЗӨВ БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ” хүүхдийн цэцэрлэгийг 2019 оноос байгуулаад явж буй ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ, ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХАМТ ОЛОН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА.

Компанийн алсын хараа

Дэлхийд өрсөлдөнө

Компанийн эрхэм зорилго

Бид тогтвортой хөгжлийг эрхэмлэн хамтын үнэ цэнээр дэлхийд түүчээлэх үндэсний баялаг бүтээгч байна.

Компанийн үнэт зүйлс

Хэрэглэгчдэд зөвхөн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэхийг эрхэм үүргээ гэж үздэг. Аливаад өөриймсөг ханддаг, ёс зүйтэй мэргэшсэн ажилтнууд ТЭСО Группийн үнэт зүйл байна.

Хангамж урамшуулал, бусад боломжууд
Уян хатан ажлын цаг
Хүүхэд харах үйлчилгээ
Ээлжийн амралт
Урамшуулал
Бонус
Утасны төлбөр
Унааны нэмэгдэл
Хоолны нэмэгдэл
Удирдлагын баг
Зургийн цомог
Шагнал амжилтууд
Бичлэг
Нэмэлт мэдээлэл

ТЭСО Групп нь  2003 онд байгуулагдсанаас хойш өдгөө хүнсний үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр салбар бүрдээ манлайлагч 26 салбар компани,  2000 гаруй ажиллагсадтайгаар  үйл ажиллагаа явуулж, тогтвортой хөгжлийг эрхэмлэн, хамтын үнэ цэнээр дэлхийд түүчээлэх үндэсний баялаг бүтээгч болох эрхэм зорилготой ажиллаж байна.

ТЭСО Группийн үйл ажиллагаа нь ТЭСО Фүүдс, ТЭСО Пропертис, ТЭСО Инвестмэнт, Тэсо Индастриал Парк гэсэн үндсэн 4 чиглэлд хуваагдан Дэлхийд өрсөлдөх Монгол компанийг бий болгох алсын хараанд тэмүүлэн алхам алхамаар урагшилж байна.

ТЭСО Фүүдс компанид харьяалагдах хүнсний 8 салбар компаниуд нь сэргээгдэх түүхий эдээр инноваци шингээн баяжуулсан эрүүл, чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчийн нэн тэргүүний сонголт байж, тогтвортой хөгжилд түүчээлэхээр зорьж байна.

ТЭСО Пропертис компани нь “Хүн төвт” төлөвлөлтийг эрхэмлэн гэр бүл, хувь хүнд тав тухтай амьдралын хэв маягийг бүрдүүлэн, амьдралд үнэ цэнэ нэмэгдүүлэхийг зорилгоо болгон өнөөдрийн байдлаар 7 төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд

  • Хүүхдэд ээлтэй төлөвлөлт бүхий өндөр зэрэглэлийн “Sky Garden Residence” төсөл
  • Гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэгч “Palm Springs resort and villa” хувийн орон сууцны хотхон
  • “New Luxury” концепт бүхий бизнес зэрэглэлийн “ALPHA ZONE” хотхон

Идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэсэн “Active garden” хотхон болон бусад үл хөдлөх, хөрөнгө оруулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

ТЭСО Инвестмэнт компани нь Монгол улсын эдийн засаг, хэрэглэгчийн эрүүл, аюулгүй амьдралын нөхцөлийг сайжруулах тэнцвэртэй бизнесүүдийг хөгжүүлэх, хөрөнгө оруулах, шинэ төслүүдийг санаачлан хэрэгжүүлж 11 салбар компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна.

ТЭСО Индастриал парк нь алсын хараа үнэт зүйл дээрээ тулгуурлан аж үйлдвэржилтийн шинэ үеийн давлагаанд нэгдэж, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр импортыг орлох, дотоодын зах зээлд өрсөлдөхүйц “ЕВРО” стандартын үйлдвэрүүдийг байгуулах зорилгоор 2023 онд “Тэсо Индастриал Парк”-ийг дэд группээ болгон үүсгэн байгуулсан

Хүний нөөцийн бодлогын хүрээнд ажилтнуудад зориулсан дараах ОНЦЛОХ ХӨНГӨЛӨЛТ, ХАНГАМЖУУД байдаг. 

  • ЗӨВ ХУРИМТЛАЛ - Та зөв хуримтлалын санд элссэнээр сар бүр гарт олгох цалингаасаа 3%-г өөрийн тань нэр дээр нээж өгсөн нэрийн дансанд хуримтлуулах бөгөөд байгууллагаас мөн адил хэмжээгээр буюу 3%-г дахин нэмж таны хуримтлалын дансанд байршуулна. Жилд 1 удаа нийт хуримтлуулсан дүнд хүүгийн өгөөж банкны жишгээр тооцож таны хуримтлалд хийнэ. 
  • ЗӨВ БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ - Тэсо корпорацын ажилтнуудад зориулсан төв оффистой ойрхон Зөв  багачууд цэцэрлэгт хүүхдээ үнэ төлбөргүй хамруулах боломжоор хангана. 
  • БАЙРНЫ ХӨНГӨЛӨЛТ - Тэсо корпораци нь барилга, дэд бүтцийн салбарт өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үндсэн ажилтнуудад зориулсан байрны хөнгөлөлтүүдийг үзүүлдэг.