.png)
.png)
700 дагагчтай
Бид уян хатан цагийн хуваариар ажилладаг ба зайнаас болон оффисоос хослон ажиллах боломжтой. Оффис маань таны бүтээлч сэтгэлгээг дэмжих тавтай тухтай орчныг бүрдүүлсэн байх ба хүссэн үедээ байршилаа сонгон сууж эсвэл босоогоороо бүр хэвтээд ажиллах боломжтой байдаг. Таны ажлын эхний өдрөөс үндсэн ажил үүрэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү сайн ойлгож мэдэхэд туслах ХАЛАМЖЛАГЧ ажилтан, байгууллага хамт олны соёл уур амьсгалыг таниулан туслах найрсаг BUDDY, чиглүүлэн зөвлөх хүний нөөцийн ажилтан угтан авч танд туслах болно . Бид үнэнч шудрага, нээлттэй, өөриймсөг сэтгэлгээтэй, эерэг хандлагатай, ажлын үр дүн бүтээмжийг дээшлүүлэх өөрийн сайн арга барилтай, сурч хөгжих хүсэл эрмэлзлэлтэй, цаг үеийн аливаа нөхцөл байдалд дасан зохицох, асуудлыг даван туулах чадвартай, хариуцлагатай хамт олон.