image
image
Teach for Mongolia

24 дагагчтай

4
Бидний тухай

Бид боловсролын тэгш бус байдлыг бууруулж, хүүхэд бүрд өөрийн хүссэн ирээдүйгээ бүтээх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг бөгөөд дэлхийн 60 гаруй оронд салбартай Teach For All олон улсын холбооны албан ёсны гишүүн байгууллага юм.

Манай хөтөлбөр нь жил бүр салбар салбарын боловсролын салбарт хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэл, мэдлэг, ур чадвартай залуусыг сонгон шалгаруулж, бэлтгэн багшийн дутагдалтай хөдөө орон нутгийн сургуулиудад хоёр жилийн хугацаанд үндсэн багшаар илгээдэг. 

Удирдлагын баг
Компанийн алсын хараа

Боловсролын тэгш бус байдлыг бууруулж, хүүхэд бүрд өөрийн хүссэн ирээдүйгээ бүтээх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана.

Компанийн эрхэм зорилго

Нийгэм, эдийн засаг, газар зүйн нөхцөл байдлаас үл хамаарч хүүхэд бүр чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмшдэг тогтолцоог бүрдүүлэх эрмэлзэл, мэдлэг, ур чадвартай манлайлагчдыг дэмжих системийг бүрдүүлнэ.

Компанийн үнэт зүйлс
Хүртээмжтэй боловсрол, Бодит оролцоо, Бодит нөлөөлөл
Нэмэлт мэдээлэл

Teach for Mongolia хөтөлбөрийн ахны элсэлт 2022 онд зарлагдаж байсан бөгөөд өдгөө хөтөлбөрийн нийт 22 залуус Монгол орны 8 аймаг, 12 сумын ерөнхий боловсролын сургуульд математик, монгол хэл, нийгэм, түүх, газар зүй, зураг технологи, мэдээлэл зүй, англи хэлний багшаар тус тус ажиллаж 5,200 гаруй сурагчдад шууд хүрч ажиллаж байна. Дан ганц хичээл заахаас гадна манай залуус томилодсон орон нутагтаа эерэг нөлөөллийг үзүүлж соёлын үрийг тарьж байгаа бөгөөд бид яг энэ зарчмаар боловсролын салбарт ээлтэй манлайлагчдыг урт хугацаанд дэмжиж, бий болгох системийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.