image
image
Premier Tailor LLC

3 дагагчтай

Бидний тухай
Байгуулагдсан он 2012
Ажилтны тоо 51-200
Утасны дугаар 88815547
И-мэйл хаяг [email protected]
Хаяг байршил Сүхбаатар дүүрэг 1Р хороо олимпийн гудамж 9 100 тоот; Сүхбаатар; Улаанбаатар; Монгол (Mongolia)
Үйл ажиллагааны салбар
Худалдаа, БорлуулалтҮйлчилгээ
Сошиал
Компанийн тухай

“Дэлхийн загварын чиг хандлагыг Монголдоо” гэсэн алсын хараа, хүсэл эрмэлзлийн дор Made-to measure буюу эрэгтэй хослол захиалгын мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор анх 2012 онд “Премьер Тэйлор” компанийг үүсгэн байгуулсан бөгөөд жилээс жилд өргөжин тэлж өдгөө нэр хүндтэй загварын брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн үйл ажиллагаагаа явуулж байна.

“Премьер Тэйлор” ХХК нь Солонгос улсын хувцас захиалга, оёдлын салбарт 40 гаруй жил ажиллаж, өөрийн байр суурийг эзэлсэн “Harrison Tailor” ХХК-тай хамтран хэрэглэгчийн хүссэн хийц загвараар костюм, пальто цамц, гоёлын токсидо зэргийг Итали, Англи, Солонгос улсуудын дээд зэрэглэлийн брэндийн материалуудаас сонголт хийлгэн, чанарын өндөр түвшинд оёж уралдаг байсан бол 2024 оноос эхлэн Солонгос улсын Filo D’oro компанитай хамтран ажилладаг болсон. 

Үүний дараагаар 2016 онд, Италийн тансаг зэрэглэлийн, “ISAIA” брэндийг Шангри-Ла моллд нээсэн.

Мөн бид Дэлхийд алдартай Итали, Францын хамгийн нэр хүндтэй, тансаг зэрэглэлийн Dior, Celine, Gucci, Balenciaga, Saint Laurent, Devialet, Clive Christian, Herno, Moncler, Loewe, Dolce&Gabbana зэрэг брэндүүдийг албан ёсоор Монголд худалдаалах эрхийг авч 2019 онд “Ame concept store” дэлгүүр, 2021 онд эрчүүдийн multi-brand дэлгүүр болох “Quinto Concept Store” дэлгүүрийг тус тус нээж байсан бол 2020 онд хамгийн дулаахан куртик болох Canada goose брэндийг албан ёсоор худалдаалах эрхийг авч байжээ.

Харин 2023 онд косметик брэнд болох MAC брэнд, 2024 онд 1990 онд үүсгэн байгуулагдсан дэлхийн алдартай косметик компаниудын нэг болох Jo Malone брэндийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн үйл ажиллагаагаа улам өргөжүүлж шинэ төслүүд рүү орсоор байна.

Компанийн алсын хараа

Дэлхийн загварын чиг хандлага, үйлчилгээний стандартыг Монголдоо

Компанийн эрхэм зорилго

Олон улсын тансаг зэрэглэлийн стандартын үйлчилгээний соёлыг мэргэжлийн загварын зөвлөх үйлчилгээтэй хамт хүргэнэ

Компанийн үнэт зүйлс
D - Delight of costumer - Үйлчлүүлэгч төвтэй O - OWNERSHIP - Эзэн хүний ухамсартай байна I- INNOVATION - Шинэчлэлтэнд бэлэн байна N - NOW - Хэрэгжилтэнд төвлөрнө G - GO TOGETHER - Хамт олноо хүндэлнэ
Бичлэг