PC Mall – Таны карьерыг дараагийн түвшинд хүргэх боломж.
PC Mall компани 2003 онд компьютерийн жижиглэн худалдааны чиглэлээр үүсэн байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа тэлсээр, өнөөдөр Монголын мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг болжээ.
Бид чанарыг эрхэмлэн, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан, дэлхийн тэргүүлэгч технологийн брэндүүдийг Монголын хэрэглэгчдэд ойртуулсаар ирсэн.
Бид SAMSUNG, LG, APPLE, SHARP, DELL, ACER, EPSON, HAIER, HISENSE, PHILIPS, BOSE зэрэг брэндүүдийн албан ёсны дистрибьютор гэдгээрээ бахархдаг бөгөөд хэрэглэгчдэд инноваци, чанартай бүтээгдэхүүн, төгс үйлчилгээг хүргэхээр ажилладаг.
Бидний амжилт бол манай баг хамт олны хүч хөдөлмөр, ур чадвар дээр суурилдаг. Тиймээс бид динамик, өсөлтөд тэмүүлсэн, шинийг эрэлхийлэгч Танд нээлттэй ажлын байр санал болгож байна.
Таныг манай багт нэгдэхийг урьж байна!
Манай байгууллага таныг:
· Мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх сургалт, хөгжлийн хөтөлбөрүүд
· Өсөн дэвших карьерийн замнал
· Эерэг, бүтээлч хамт олон
· Шударга, өрсөлдөхүйц цалин, урамшуулал
зэрэг орчин үеийн хүний нөөцийн бодлоготой орчинд ажиллахыг урьж байна.
Хэрэв Та орчин үеийн дэвшилтэт технологид сонирхолтой, хэрэглэгчдэд үйлчлэх хүсэл эрмэлзэлтэй, өсөн дэвших зорилготой бол бидэнтэй нэгдээрэй.
PC Mall таны карьерыг дараагийн түвшинд гаргахад бэлэн байна.
📩 Өргөдөл илгээх: [email protected]
📞 Холбогдох утас: 9902-0241 7575-3535
PC Mall – Таны амжилтын хамтрагч!
Компанийн алсын хараа
Мэдээллийн технологийн хөгжил, чиг хандлагыг Монголдоо түүчээлэгч хамт олон байна.
Компанийн эрхэм зорилго
Бид алсын хараа, хэтийн зорилго, үнэт зүйлсдээ тулгуурлан хувь хүн бүрт “БОЛОМЖ ОЛГОЖ” ажилтан бүрийн авъяас чадвар, мэдлэг, нөөц боломжийг хөгжүүлэн дэмжиж эерэг таатай ажлын орчин, тогтвортой байдал, харилцан итгэлцэл “ШУДАРГА ЁС”-ыг эрхэмлэсэн нэгдмэл нэг зорилгын төлөө ЗОГСОЛТГҮЙ УРАГШЛАХ, хандлагаараа ЭЗЭН ШИГ БАЙЖ, чадварлаг ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАНДЛАГАТАЙ байгууллага байна.
Компанийн үнэт зүйлс
Нэмэлт мэдээлэл
Чадварлаг хамт олон таныг хүлээж байна.