image
image
Сүү

251 дагагчтай

Бидний тухай
Үнэлгээ
Байгуулагдсан он 1958
Ажилтны тоо 501-1000
Утасны дугаар 77772222
И-мэйл хаяг [email protected]
Хаяг байршил 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж-37, Сүү ХК-ийн байр; Сонгинохайрхан; Улаанбаатар; Монгол (Mongolia)
Веб сайт https://suu.mn/
Үйл ажиллагааны салбар
Үйлдвэрлэл
Сошиал
Компанийн тухай

Орчин үед сүү, сүүн бүтээгдэхүүн хүнс тэжээлийн голлох бүтээгдэхүүн болж, нэг хүн амд ноогдох сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ нь улс орны үндэсний хөгжлийн түвшний чухал үзүүлэлтүүдийн нэг болжээ. Монгол улсын ууган үйлдвэр СҮҮ ХК нь 65 дахь жилдээ нийслэлийнхээ төдийгүй хөдөө орон нутгийн хэрэглэгччиддээ зориулан экологийн цэвэр бүтэгдэхүүнээ өргөн барьж байна. Хэрэглэгчид маань бүх насны хүмүүс байдаг тул тэднийхээ онцлог, амьдралын хэв маягт нийцүлэн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, баяжуулан ажиллахыг бид чухалчилдаг. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангахын тулд бид монгол үнээний цэвэр сүүг орчин үеийн техник технологиор боловсруулж, байгаль орчинд ээлтэй сав боодол ашиглан үйлдвэрлэлээ явуулж байна. Ард иргэдээ чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан, монгол үнээний шимт сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангахын тулд бид хариуцлага ухамсарлан, Монгол улсын нийт 5 аймгийн газар нутгаас, жилийн дөрвөн улиралд, цаг агаарын хүнд хэцүү ямар ч нөхцөлд 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгчийнхээ хотноос сүүгээ шинээр нь татан авч, мандах нартай уралдан тээвэрлэж, эрүүл аюулгүй экологийн бүтээгдэхүүнийг 24 цаг зогсолтгүй үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, хүнс үйлдвэрлэлийн салбартаа манлайлан ажиллаж байна.

Хүний нөөцийн менежментийн орчин үеийн үр дүн бүхий арга хэрэгслүүдээр чин сэтгэлтэй, харилцааны эв дүйтэй, төгс гүйцэтгэлд тэмүүлдэг, дэлхийн түвшинд сэтгэж, өөрийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг, мэргэжлийн өндөр ур чадвартай ажилтнуудыг бий болгох нийт ажилтнууддаа СҮҮН СОЁЛЫН төлөвшлийг хэвшүүлэхээр ажиллаж байна. “Сүү” ХК-ний НИЙГМИЙН ХӨГЖИЛ, ЖЕНДЕР хороо нь ажилтнуудынхаа жендерийн тэгш эрхийг хамгаалах, таниулан сурталчлах зорилгоор ажиллаж байна.

Компанийн алсын хараа

Монгол сүүгээр дэлхийг ундаална

Компанийн эрхэм зорилго

Уламжлан ирсэн сүүн соёлыг орчин үеийн хэрэгцээнд нийцүүлэн түгээнэ.

Компанийн үнэт зүйлс

65 жилийн туршлага

Эрүүл хүн

Аюулгүй ажиллагаа

Итгэл даасан чанар

Чадварлаг хамт олон

Удирдлагын баг
Нэмэлт мэдээлэл

“СҮҮ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО

  1. “Сүү” Хувьцаат Компани нь Монгол улсын хууль, тогтоомж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт, бүтээгдэхүүний техникийн шаардлага бүхий стандартуудад болон хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, хүнсний аюулгүй байдлыг хангасан чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд манлайлагч компани байна.
  2. Түүхий эд, түүхий сүү нийлүүлэлт, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөгжүүлэлт, түгээлт, худалдааны бүхий л үйл явцыг ISO 9001, ISO 45001, ISO IEC 17025, НАССР стандартуудын шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, байнгын сайжруулалтыг хангана.
  3. Сонирхогч талуудынхаа сэтгэл ханамжийг эрхэмлэн дээдэлж, тэдний санал хүсэлд тулгуурласан бодлогыг тодорхойлон, уламжлалт сүүн соёлыг орчин үеийн хэрэглээнд нийцүүлэн, хүн амын эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
  4. Үйлдвэрлэлдээ орчин үеийн техник технологи, инновацийн шийдлийг тусгаж, байнгын сайжруулалт хийх замаар ажилтан бүрийнхээ ур чадварыг хөгжүүлэн, эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган ажиллана.
  5. “Сүү” Хувьцаат Компанийн сорилтын лаборатори нь орчин үеийн болон олон улсын жишигт нийцсэн арга аргачлал, өндөр мэдрэмжит багаж тоног төхөөрөмж, мэргэшсэн боловсон хүчний нөөцөд тулгуурлан сорилт шинжилгээг явуулснаар шинжилгээний үр дүнг олон улсын стандартын шаардлагад нийцүүлж ажиллана.