image
image
Могул

13 дагагчтай

Бидний тухай
Байгуулагдсан он 2013
Ажилтны тоо 201-500
Утасны дугаар 77317731
И-мэйл хаяг [email protected]
Хаяг байршил Хаан тауэр оффис: Монгол улс, Улаанбаатар хот 17010, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил-1, Чингисийн өргөн чөлөө-6, Хаан цамхаг, 22 давхарт
Веб сайт https://mogul.mn/
Үйл ажиллагааны салбар
Мэдээлэл технологи
Сошиал

- New normal буюу амьдралын шинэ хэв маягт байгууллагын үйл ажиллагаагаа уялдуулж, ажилтнуудаа заавал оффис дээрээ ирэлгүй хаанаас ч хамаагүй ажлаа хийх боломжийг олгож, оффис дээрээ ирж ажилласан ч уян хатан цагийн зохицуулалттай, олон талт технологийн хэрэглээний таатай орчинг бүрдүүлсэн, hybrid буюу холимог хэв маягаар ажиллахад зориулсан шинэлэг оффисын зохион байгуулалттай, бүтээмжтэй, стрессгүй, санаачилгатай, сэтгэл ханамжтай ажиллах боломжийг бид бүрдүүлэхийг зорьж байна - Дижитал шилжилтийн хурдацтай хөгжилтэй хөл зэрэгцэн ажиллаж, амьдрах хэрэгцээг хангахын тулд ажилтнуудынхаа тасралтгүй сурч хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлж, ажилтнууд сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцах, бие биенээсээ суралцах боломжийг олгох дотоод сургалт, ажлын байран дээрх сургалт болон шинэ сорилтууд хүлээн авч, шинэ мэдлэг чадвар, дадал эзэмшиж, домэйн мэдлэг хуримтлуулах боломжийг олгож байна. Түүнчлэн SkillShare онлайн сургалтын платформоос богино хэмжээний сургалт, 14 хоног тутмын Виртуал трэйнинг, Могул Академийн хөтөлбөрт сургалт, Мэргэжлийн болон ерөнхий ур чадварын сургалт, хамтран ажилладаг түнш байгууллагын мэргэжлийн инженериг, борлуулалт, маркетинг, бизнес хөгжлийн сургалтанд хамрагдаж, сертификат эзэмшиж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болох боломжийг олгож байна. - Бид "Хамтдаа бүтээх үнэ цэн" хэмээх нэгдмэл үнэт зүйл, итгэлцэл дээр нэгдэж ажилладаг бөгөөд удирдах ажилтнуудтайгаа санал бодлоо солилцох, санал, санаачилгаа дэвшүүлэх, хэрэгжүүлэх нь бүх ажилтнуудад нээлттэй байдаг давуу талтай эерэг, нээлттэй байгууллагын соёлыг бүрдүүлсэн залуу, эрч хүчтэй хамт олон.

Компанийн алсын хараа

Тэргүүн сонголтод тогтвортой хөгжлөөр

Компанийн эрхэм зорилго

Хамтдаа бүтээх үнэ цэнэ

Компанийн үнэт зүйлс
  • Итгэлцэл
  • Харилцаа
  • Ирээдүй
Хангамж урамшуулал, бусад боломжууд
Уян хатан ажлын цаг
Зайнаас ажиллах боломж
Утасны төлбөр
Унааны нэмэгдэл
Ажил амьдралын тэнцвэрт байдал
Тав тухтай орчин
Урамшуулал
Мэргэжлийн сургалт
Ур чадварын сургалт
Цалинтай чөлөө
Ээлжийн амралт
Эрүүл мэндийн даатгал
Олон улсын сургалт
Нэмэлт мэдээлэл
1997 онд компьютер, түүний дагалдах тоног төхөөрөмжийн худалдаа, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн Могул групп нь Мэдээллийн Технологийн чиглэлээр төрөлжин үйл ажиллагаа явуулдаг 6 компанитайгаар 25 дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Бид “Хамтдаа бүтээх үнэ цэн” хэмээх нэгдмэл үнэт зүйл, итгэлцэл бүхий 380 гаруй ажилтантай ба ажилтнуудын 60 гаруй хувь нь мэргэшсэн инженерүүд байдаг. Мэдээллийн технологийн дэд бүтэц, тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ, Мэдээллийн болон биет аюулгүй байдал, Программ хангамж үйлдвэрлэл, Цахим засаг, Клауд болон Менежед үйлчилгээ, Дата болон AI, салбаруудын мэдээллийн технологийн шийдэл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба тус салбарын зах зээлийн 30 гаруй хувийг дангаар эзэлсэн тэргүүлэгч групп компани юм. Могул групп нь 50 гаруй үндэсний хэмжээний бүтээн байгуулалт, мэдээллийн технологийн томоохон мега төсөл хөтөлбөрүүдийг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэсэн туршлагатай бөгөөд мэдээллийн технологид суурилсан хөгжлийг авчрах Дижитал Шилжилтийн итгэлт түнш нь байж ирээдүйд үлдэх үнэ цэнийг хамтдаа бүтээхээр ажиллаж байна.