Компанийн алсын хараа
Аюулгүй байдал, үйлчилгээгээрээ азид тэргүүлэгч үндэсний агаарын тээвэрлэгч байх
Компанийн эрхэм зорилго
Найдвартай, чанартай, үр өгөөжтэй, найрсаг үйлчилгээгээр Монголыг дэлхийтэй холбоно
Компанийн үнэт зүйлс
- Аюулгүй ажиллагааны дэлхийн стандартыг хангасан түвшин
- Үндэсний агаарын тээвэрлэгч
- Өндөр мэргэшсэн чадварлаг боловсон хүчин
- Орчин үеийн өндөр бүтээмжтэй шинэ агаарын хөлөг
- 60 гаруй жилийн туршлага, нөр их хөдөлмөр
- Агаарын хөлгийн техник үйлчилгээ, газрын үйлчилгээний чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ
Нэмэлт мэдээлэл
Монгол Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК цаашид нислэгийн аюулгүй ажиллагааг эрхэмлэн, Азийн болон Евро-Азийн бүс нутгийн агаарын тээврийн зах зээлд өөрийн гэсэн байр суурь, өрсөлдөх чадвар бүхий олон улсын агаарын тээвэрлэгч болох стратегийг баримтлан ажилладаг.
Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоонд (IATA) 1996 онд элссэн.
Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны /IATA/ IOSA болон ISAGO аюулгүй ажиллагааны гэрчилгээжих аудит шалгалтад удаа дараа амжилттай шалгагдаж олон улсын стандарт, дүрэм журамд нийцсэн аюулгүй ажиллагаатай агаарын тээвэрлэгч болохоо баталсан. ISAGO edition 6 стандартаар амжилттай шалгагдаж, газрын үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангасан тээвэрлэгч болохоо батлахын зэрэгцээ new model audit-аар шалгуулсан анхны агаарын тээвэрлэгч болсон.
- Нислэгийн аюулгүй ажиллагааны “IOSA” олон улсын шалгалтад 7 удаа 100 хувийн амжилттай дүн үзүүлэн гэрчилгээжсэн
- Газрын үйл ажиллагааны аюулгүй ажиллагааны “ISAGO” олон улсын шалгалтад 2 удаа амжилттай дүн үзүүлэн гэрчилгээжсэн
2013 онд олон улсын SkyTrax үнэлгээний байгууллагаас 3 одтой агаарын тээвэрлэгч зэрэглэл авсан.
Татвар болон нийгмийн даатгалын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улсын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан амжилтаараа “ТОП-100 ААН”-ээр жил дараалан шалгарсан.
Нийслэлийн татварын орлогыг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж МИАТ төрийн өмчит хувьцаат компанийг нийслэлийн шилдэг татвар төлөгч, ажил олгогч байгууллагаар удаа дараа шалгарсан.