

Дагагчгүй
Эм Жи Эл Ви Ай Пи Групп ХХК нь авто машины хамгаалалтын хуулга, нано керамик түрхлэг, авто гоо сайхны цогц үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна худалдаа, борлуулалт, үйлчилгээний бусад салбаруудад өргөжин тэлж буй олон салаа охин компаниудтай нэгдэл юм.
Манай хамт олон нь салбар бүрийн онцлогт нийцсэн мэргэжлийн ур чадвар, хариуцлагатай хандлагыг эрхэмлэдэг бөгөөд залуухан, шинийг санаачлагч удирдлагын багийн дор тогтвортой хөгжлийг зорин ажилладаг.
Бид зөвхөн авто машины салбараар хязгаарлагдахгүй, худалдаа, үйлчилгээ, борлуулалтын чиглэлээр өсөн хөгжиж байгаа тул тухайн салбар бүрт тохирсон чадварлаг, өсөн дэвших хүсэл эрмэлзэлтэй ажилтнуудыг багтаа нэгтгэхийг зорьдог. Манай байгууллагын онцлог нь ажилтан бүрийг үнэ цэнтэй гишүүн хэмээн хүндэтгэж, хамт олны дунд гэр бүл шиг дулаан, найрсаг, харилцан дэмжсэн уур амьсгалыг бүрдүүлсэнд оршино.
Олон салаа охин компани, олон чиглэлийн ажлын боломж Салбар бүрт тохирсон хөгжих, өсөн дэвших орчин Найрсаг, дулаан, гэр бүл шиг хамт олон Залуухан, уян хатан, ойлголцол сайтай удирдлагын баг Ажилтан бүрийн ур чадвар, үнэ цэнийг дэмждэг соёл
Авто машины хамгаалалт, гоо сайхан, худалдаа, үйлчилгээний салбаруудад Монгол Улсад тэргүүлэгч, олон салбарт тогтвортой хөгжсөн, хүний нөөцийн соёлоороо үлгэр жишээ байгууллага болох.
Олон салбарт өргөжин тэлэх үйл ажиллагаагаараа харилцагч болон ажилтнууддаа бодит үнэ цэнэ бий болгож, чанартай үйлчилгээ, найдвартай хамтын ажиллагаа, тогтвортой ажлын байрыг бүрдүүлэхэд оршино.