image
image
Эм Жи Си Стар Групп ХХК

101 дагагчтай

Бидний тухай
Байгуулагдсан он 2008
Ажилтны тоо 51-200
Утасны дугаар 77131111
И-мэйл хаяг [email protected]
Хаяг байршил СБД, 1-р хороо, ЭМЯ-ний урд байрлах Нью Хоризонс оффисс; Сүхбаатар; Улаанбаатар; Монгол (Mongolia)
Веб сайт www.mgc.mn
Үйл ажиллагааны салбар
Зочид буудал, ресторан
Сошиал
Компанийн тухай

Манай компани нь Олон улсын жишигт хүрсэн хоол, урлаг, үйлчилгээний соёлыг таниулж, үйлчлүүлэгч бүрийн ЭРХЭМ СОНГОЛТ байхыг эрмэлздэг.

Бид 2008 онд “MCS групп” ХХК-н охин компани болж “Грийн Катеринг ХХК” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр дээд зэрэглэлийн ресторан зоогийн газрын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Үүнээс бид салбарын хөгжилд тасралтгүй 16 жил үйл ажиллагаагаа явуулж өргөжүүлсээр ирсэн ба олон улсын үйлчилгээний чанар, стандартыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Манай компани нь бизнесээ тасралтгүй хөгжүүлж салбартаа тэргүүлэгч жишиг компани байхыг эрхэмлэн ажилладаг бөгөөд бидний үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж одоогийн байдлаар 4 охин компаний 4 рестораныг 100 гаруй мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллагсадтайгаар удирдан ажиллуулж байна.

Манай ресторанууд нь төрийн өндөр зэрэглэлийн хүлээн авалтууд, гадаад дотоодын зочид төлөөлөгчид, тур агентлагуудын жуулчид, Улаанбаатар хотын элчин сайдын яамдуудын тэргүүн сонголт болсоор ирсэн.

Томоохон арга хэмжээнээс дурдвал Ази, Европын орнуудын 53 удирдагч нарын дээд түвшний "АСЕМ-2016" уулзалт болон Ази номхон далайн орнуудын 3100 гаруй залуу удирдагч нар цугласан "JCI ASPAC 2017" чуулганыг дэмжин, хамтран ажилласан.  

MGC Star Group LLC

М Жи Си Стар Групп ХХК

Компанийн алсын хараа

Бизнесээ тасралтгүй хөгжүүлж салбартаа тэргүүлэгч, жишиг компани байна.

Компанийн эрхэм зорилго

Олон улсын жишигт хүрсэн хоол урлаг, үйлчилгээний соёлыг таниулж, үйлчлүүлэгч бүрийн эрхэм сонголт байна.

Компанийн үнэт зүйлс
Эерэг хандаж, бүтээлч сэтгэж, сэтгэлээрээ урлая
Удирдлагын баг
Зургийн цомог