
4 дагагчтай
Мед Монгол ХХК нь эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, урвалж оношлуурын борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салбартаа тэргүүлэгч компанийн нэг юм. Бид 2023 онд ISO9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Нийт 50 орчим ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Бид дэлхийн шилдэг эрүүл мэндийн технологийг Монголд нэвтрүүлэх зорилготой. Салбарын онцлогоос шалтгаалж их эмч, эмч зүйч мэргэжлээр төгссөн залуучууд борлуулалт, агуулахын багт голчлон ажилладаг бол бусад багууд болох комплаенс, чанарын удирдлага, гадаад худалдан авалт, санхүү, хүний нөөц, түгээлт, инженерийн багуудад төрөл бүрийн чиглэлээр мэргэшсэн залуучууд ажиллаж байна.
Монголын эрүүл мэндийн салбарын хамгийн хүчирхэг компани болох
Эрүүл мэндийн салбарт тулгарч буй аливаа асуудлыг технологийн хүчээр шийдэж, хүн бүрт хүртээмжтэй, эрүүл ирээдүйг бүтээлцэнэ