image
image
Медика Монголиа

9 дагагчтай

Бидний тухай
Үнэлгээ
Байгуулагдсан он 2004
Ажилтны тоо 201-500
Утасны дугаар 99571180
И-мэйл хаяг [email protected]
Хаяг байршил Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 15-р хороолол, Их тойруу, 4 А байр
Веб сайт www.sosmedica.mn
Үйл ажиллагааны салбар
Эрүүл мэндУул уурхай, газрын тос
Сошиал
Компанийн тухай

www.sosmedica.mn 

https://www.facebook.com/sosmedica 

https://www.facebook.com/HR.SOS.MM

СОС Медика Монголиа УБ Олон Улсын эмнэлэг нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт шинэ дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэн, өндөр хөгжилтэй улс орны жишигт хүргэх зорилт дэвшүүлэн ажиллахын зэрэгцээ дараах олон улсын стандартуудыг бүрэн дүүрэн хангаж ажиллаж, олон улсын стандартын дагуу клиникийн тусламж үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгслийн импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагааг явуулж байгаа Монгол Улсын анагаахын салбарын түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага юм. 🏥 Мэдээллийн аюулгүй байдлын менежмент систем ISO/IEC 27001:2013 🏥 Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 🏥Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн менежментийн тогтолцоо ISO 45001:2018 🏥 ISO 15189:2012 Эмнэлгийн лаборатори, Чанар ба чадавхид тавих шаардлага стандарт IAS-International Accreditation Service

Компанийн алсын хараа

With almost 20years of experience in global standard medical and emergency care SOS Medica Provides premier healthcare and logistics services to corporate and individual clients.

Компанийн эрхэм зорилго

SOS Medica Mongolia’s dedicated team of expat and national specialists is committed to delivering premier International Emergency and Occupational Health Care solutions and customer service 24/7. СОС Медика Монголиа УБ Олон Улсын эмнэлэг нь Олон Улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг дотоод болон гадаадын үйлчлүүлэгчдэд хүргэхийг эрхэм зорилгоо болгодог.

Компанийн үнэт зүйлс
  • Олон улсын стандартын дагуу чанартай үйлчилгээ
  • мэргэшсэн хамт олон 
  • түргэн шуурхай 
  • хамгийн сайнаараа түгээн дэлгэрүүлье
Зургийн цомог
Нэмэлт мэдээлэл
СОС Медика Монголиа УБ Олон Улсын эмнэлэг нь 2004 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 90 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг “Олон Улсын Интернэйшнл СОС” байгууллагын менежмент, үйл ажиллагааны стандартын дагуу яаралтай тусламж, өрхийн эмнэлэг, хөдөлмөрийн эрүүл мэндийн үндсэн чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт шинэ дэвшилтэд техник технологи нэвтрүүлэн, өндөр хөгжилтэй улс орны жишигт хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Зорьсон зорилтынхоо үр дүнд 2012 онд манай эмнэлэг нь олон улсын чанарын стандартын шаардлага хангаж ISO 9001:2015, ISO 45001:2018 чанарын менежментийн гэрчилгээ хүртсэн Монголын анхны хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болсон юм. Мөн жил бүр манай эмнэлгийн бүхий л үйл ажиллагаа, үйлчилгээ түүний дотор эм хангамж, нийлүүлэлт, хадгалалт, борлуулалтын шат дамжлага бүр нь Олон улсын хөндлөнгийн хараат бус аудитын хяналт, шалгалтад хамрагдаж, чанарын дээд зэрэглэлийн үнэлгээ авч ирлээ. Тус эмнэлэг нь гэрээт байгууллагууд, тэдний ажилтан албан хаагч, хувь хүмүүст гишүүнчлэлийн зарчмаар үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Монгол улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын болон Олон улсын байгууллагын ажилтнууд мөн түүнчлэн уул уурхайн томоохон компанийн гадаад, дотоодын мэргэжилтнүүд гол төлөв гишүүнээр элсэн эрүүл мэндийн үйлчилгээ, тусламж авдаг.