image
image
ХААН Банк

700 дагагчтай

Бидний тухай
Үнэлгээ
Байгуулагдсан он 1991
Ажилтны тоо 5001-10,000
Утасны дугаар 85552211
И-мэйл хаяг [email protected]
Хаяг байршил KHAN Bank Tower, Chinggis Avenue-6, Stadium Orgil-1, Khan-Uul district, Ulaanbaatar 17010, Mongolia
Веб сайт https://www.khanbank.com/mn/personal
Үйл ажиллагааны салбар
Банк, санхүү, эдийн засаг, даатгалБизнес менежментМэдээлэл технологи
Сошиал

Их, дээд сургуулийн төгсөх ангид суралцаж байгаа эсхүл төгсөх гэж буй эрч хүчтэй, шинийг эрэлхийлэгч, оюунлаг залуусаа! Ажил мэргэжлийн шинэ гараагаа эхлэхээр зэхэж байгаа, өөрийн мэдлэг ур чадварт тохирох ажлын байрыг идэвхтэй хайж буй туршлагатай мэргэжилтнүүдээ! Манлайлагч, чадварлаг, авьяаслаг залуустай гар нийлэн ажиллах, хөгжин дэвших, өөрийн сонирхсон чиглэлээр мэргэших, албан тушаал ахих боломж Таны гарт байна. Банк санхүүгийн салбарт өөрийн сурсан мэдсэнээ хэрэгжүүлэн амжилт гарган ажиллах чин эрмэлзэлтэй бол Та бидэнтэй нэгдээрэй.

Компанийн алсын хараа

Харилцагчидтайгаа хамт эгнэгт өсөж хөгждөг, итгэл төгөлдөр банк байна.

Компанийн эрхэм зорилго

Бид харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд хамгийн шилдэг, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэнэ.

Компанийн үнэт зүйлс

Хөгжил цэцэглэлтийн түүчээлэгч

Бидний үүрэг банкны үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ харилцагчид, ажилтнууд, хувьцаа эзэмшигчдээ өсөлт хөгжлийн замд хөтлөхөд чиглэнэ. 

Тогтвортой хөгжилд манлайлагч

Бид нэг байрандаа зогсдоггүй. Тогтвортой бизнесийг бүтээхийн төлөө тасралтгүй суралцаж, дасан зохицож, улам сайжирдаг учраас харилцагчдаа зорьж буй ирээдүйд нь хүргэх ажлаа улам төгөлдөржүүлнэ.

Шилдэг цахим бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч

Харилцагч бүр шилдгийг хүлээн авах учиртай. Тиймээс бид ирээдүйн сайн сайханд хөтлөх санхүүгийн ухаалаг арга хэрэгсэл, бүтээгдэхүүн үйлчилгээгээр түүчээлнэ.

Итгэлт зөвлөгч 

Харилцагчид маань хэдэн арваны турш санхүүгээ бидэнд даатгаж ирсэн билээ. Энэхүү хүндтэй үйлсийг бид бахархалтайгаар үргэлжлүүлж, найдвартай зөвлөх, итгэлтэй түнш байж, үргэлж сайны төлөө зүтгэх болно.

Хангамж урамшуулал, бусад боломжууд
Уян хатан ажлын цаг
Нэмэлт мэдээлэл
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА ХААН Банк нь орон даяар нийт 545 салбар нэгжтэй үндэсний хэмжээний тэргүүлэгч арилжааны банк бөгөөд Монгол Улсын нийт айл өрхийн 78 гаруй хувьд буюу 2.7 сая харилцагчид банк санхүүгийн цогц үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Банк нь нэг шатлал бүхий улсын банкны тогтолцоо задарсан үе буюу 1991 онд орон даяар салбар нэгжтэй, Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын банк нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Улмаар улсын банкны хөдөө орон нутаг дахь хөрөнгө, үйл ажиллагааг өөртөө шилжүүлэн авч банк хувьчлагдсан ч бизнесийн үйл ажиллагаа нь төр засгийн хүчтэй нөлөөллөөс ангид байсангүй. Үүний дараа 2000 онд Дэлхийн банкны удирдлага дор банкийг эрүүлжүүлэх хөтөлбөр боловсруулж, тухайн үеийн Засгийн газраас банкийг өөрийн өмчлөлд авч, нэмэлт дахин хөрөнгөжүүлэх ажлыг хийсэн бөгөөд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн тусламжтай удирдлагын шинэ баг томилогдон ажиллаж эхэлсэн түүхтэй. Эрүүлжүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжсэн банкийг 2003 онд олон улсын тендер зарлан амжилттай хувьчилсан юм. Тухайн үед Банкны хувьцааг Япон улсын “Савада Холдингс” (Sawada Holdings) компани 100 хувь эзэмшиж байсан бөгөөд тухайн жилдээ Монгол Улсын “Таван Богд Трейд” ХХК нь Банкны хувьцааны 40 хувийг худалдан авснаар 2006 онд Монголын Хөдөө Аж Ахуйн Банк нэрээ өөрчлөн “ХААН Банк ХХК” болсон. ХААН Банк нь Монгол Улсын Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2000 оны 375 тоот тушаалаар батлагдсан “Банк, түүний нэгж байгуулах зөвшөөрлийн журам”-ыг үндэслэн Монголбанкнаас 2006.11.22-ны өдөр олгогдсон “02” дугаар бүхий БАНКНЫ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ болно. ХААН Банк үүсэн байгуулагдсанаас хойш 32 жилийн хугацаанд санхүүгийн хүчирхэг үзүүлэлт, найдвартай ганхашгүй байдлаараа харилцагчдынхаа итгэлийг бүрэн хүлээж чадсанаас гадна цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хэдийд ч хаанаас ч зайнаас авах боломжтой мобайл банк, интернэт банк, аппликэйшн, киоск зэрэг цахим бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд анхлан нэвтрүүлж, үүгээрээ уламжлалт банкны загварыг технологийн дэвшилд суурилсан цахим банк болгон шинэчлээд буй билээ. Бид цахим банкны хэрэглээг нэмэгдүүлж, теллерийн гүйлгээний ачааллыг бууруулахад анхаарч ажилласны үр дүнд орон даяар 231 гаруй Экспресс банк, 1,481 гаруй АТМ, 340 киоск машин, 29,000 гаруй КҮБ, 37,000 гаруй ПОС машинтай үйлчилгээний өргөн сүлжээг бүрдүүлж чадлаа.