image
image
Хаан даатгал

34 дагагчтай

Бидний тухай
Үнэлгээ
Байгуулагдсан он 2012
Ажилтны тоо 51-200
Утасны дугаар 70000808
И-мэйл хаяг [email protected]
Хаяг байршил Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо Жамьяангүний гудамж 5
Үйл ажиллагааны салбар
Банк, санхүү, эдийн засаг, даатгал

Даатгалын салбарын хамгийн отгон боловч хамгийн хурдацтай хөгжиж байгаа компани • Уян хатан, динамик менежмент, шийдвэр гаргалтын хурд өндөртэй • Компани өсөлтийн мөчлөгтөө байгаа тул хамтын хөгжилд гар бие оролцож хамтдаа хөгжих боломжтой • Залуу, эрч хүчтэй, тэмүүлэл дүүрэн хамт олонтой • Удирдлагатайгаа нээлттэй байж, илүү ойр ажиллах боломжтой • Даатгалын болон чиглэл чиглэлийн мэргэжлийн багаас суралцах боломжтой • Төсөлд суурилсан үйл ажиллагаатай • Инноваци, өөрчлөлтөөр дүүрэн уур амьсгал • Y generation company

Компанийн алсын хараа

Салбарыг түүчээлэгч, олон улсын үнэлгээтэй, мэдлэгт суурилсан даатгалын компани

Компанийн эрхэм зорилго

Мэдлэгт суурилсан даатгалын үйлчилгээг хамгийн хялбар шийдлээр

Нэмэлт мэдээлэл
“Хаан Даатгал” ХХК нь 2012 онд Үндэсний хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан цагаас хойш Монголын даатгалын зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд харилцагч байгууллага болон иргэдэд эрсдлийн удирдлагын цогц шийдэл, даатгалын мэргэшсэн үйлчилгээг санал болгож харилцагчдын итгэлийг бүрэн хүлээсэн хурдацтайгаар өсөн дэвжиж буй компани болжээ. Бид даатгалын салбарт анх удаа Английн BSI байгууллагын олон улсын чанарын удирдлагын стандарт болох ISO 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлэн гурав дахь жилдээ гэрчилгээгээ баталгаажуулан гардан авсан нь компанийн чанарын бодлого, эрхэм зорилго, үнэт зүйлс, харилцагчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах, хэрэглэгч төвтэй сэтгэлгээг дэмжих хүрээнд хийгдэж буй стратегийн томоохон алхам юм. 2019 оноос эхлэн Монголын даатгалын салбарын хөгжлийг түүчээлэх, шинэ үеийн технологи суурьтай дижитал даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор томоохон шинэчлэлтийг хийж эхэлсэн нь компанийн бизнесийн байр суурийг улам бэхжүүлж, даатгуулагч иргэд, харилцагч байгууллагууддаа даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг хурдан шуурхай, хялбар, цахимжсан, дижитал хэлбэрээр хүргэх суурийг тавьж байна. Мөн харилцагчийн үйлчилгээний стандартыг өндөр түвшинд барих, хэрэглэгчтэй харилцах менежментийг стандарт түвшинд хүргэх зорилгын хүрээнд Сингапур улсын "Service Excellence" төслийг даатгалын салбарт анхлан хэрэгжүүлж, амжилттай нутагшуулаад байгаа билээ.