image
image
Хера

15 дагагчтай

Бидний тухай
Үнэлгээ
Байгуулагдсан он 2003
Ажилтны тоо 201-500
Утасны дугаар 89111125
И-мэйл хаяг [email protected]
Хаяг байршил Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголон зам гудамж, 24Б байр, Хера Индастриал Парк; Сонгинохайрхан; Улаанбаатар; Монгол (Mongolia)
Үйл ажиллагааны салбар
Худалдаа, Борлуулалт
Компанийн тухай

“Хера Экуйпмент” ХХК нь 2003 онд үүсгэн байгуулагдсан, өдгөө 200 гаруй ажилтантайгаар “Таны амжилтын түнш” уриатайгаар Монгол улсын стратегийн ач холбогдолтой салбаруудад чанартай бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, түргэн шуурхай үйлчилгээг тасралтгүй хариуцлагатайгаар хүргэн ажиллаж байна.

Манай компани нь уул уурхай, зам барилгын салбарт хүнд машин механизм, тоног төхөөрөмжүүд нийлүүлэх, түрээслэх, борлуулах үндсэн чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг ба борлуулалтын дараах засвар үйлчилгээ, болон сэлбэгийн хангамжийн худалдаа, үйлчилгээг мөн үзүүлэн ажилладаг.

Бид БНСУ-ын HYUNDAI, ХБНГУ-ын Wirtgen, БНХАУ-ын XCMG, TONLY брэндүүдийн албан ёсны дистрибьютор хийж уул уурхай, зам барилгын салбаруудад шилдэг техник технологи, оновчтой шийдэл бүхий цогц үйлчилгээг үзүүлдэг Монголын Үндэсний компани болно.

ХЕРА ЭКУЙПМЕНТ

Уул уурхай, зам барилгын төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ, түрээс

http://www.hera.mn/ 

 

Компанийн алсын хараа

Дэвшилтэт техник, технологид суурилсан түрээсийн үйлчилгээний жишгийг бид тогтооно.

Компанийн эрхэм зорилго

Харилцагчийн хэрэгцээнд тохирсон оновчтой, эрсдэлгүй, мэргэшсэн цогц үйлчилгээг хөгжүүлнэ.

Компанийн үнэт зүйлс
Херасаг үзэл, Харилцагчийг хүндлэх, Хамтын сэтгэлгээ, Хариуцлагатай гүйцэтгэл, Хөгжил тэмүүлэл
Хангамж урамшуулал, бусад боломжууд
Уян хатан ажлын цаг
Тав тухтай орчин
Буцалтгүй тусламж
Цалинтай чөлөө
Илүү цагийн хөлс
Ээлжийн амралт
Утасны төлбөр
Тэтгэмж
Хоолны нэмэгдэл
Өдрийн хоол
Хуримтлал, хадгаламж