image
image
Голомт банк

2324 дагагчтай

Бидний тухай
Үнэлгээ
Байгуулагдсан он 1995
Ажилтны тоо 1001-5000
Утасны дугаар 75751111
И-мэйл хаяг [email protected]
Хаяг байршил Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн гудамж-24, Парк плейс
Веб сайт https://golomtbank.com/
Үйл ажиллагааны салбар
Банк, санхүү, эдийн засаг, даатгал

Голомт банк нь улсдаа тэргүүлэгч ажил олгогч байж чадварлаг зөв багийг бий болгон, ажилтнуудаа тасралтгүй хөгжүүлдэг ажилтан төвтэй банк байх зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажилтнуудаа хүндэлдэг, итгэл хүлээлгэдэг, нээлттэй харилцаа холбоотой байж байгууллагын эерэг зөв соёлыг бэхжүүлэх нь бидний үүрэг гэж үздэг бөгөөд энэ нь ажилтнууд маань оролцоотой, сэтгэл ханамжтай, үр бүтээмж өндөр, тогтвортой ажиллах үндэс юм. Голомт банк нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great place to work institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг 2 жил дараалан авсан Монгол Улсын банк, санхүүгийн салбарын анхны байгууллага юм. Олон улсад нэр хүнд бүхий “Great place to work institute” нь 30 гаруй жилийн турш 5 тивийн 90 гаруй улсын 11 сая ажилтнаас жил бүр судалгаа авч, тухайн байгууллага нь ажиллахад хамгийн таатай газар эсэхийг үнэлж батламжилдаг юм. Уг судалгаагаар ажилтнууд байгууллагаа итгэлцэл, хүндлэл, шударга байдал, бахархал, нөхөрлөл гэсэн таван үзүүлэлтээр өндөр нууцлалтайгаар үнэлж, GPTW институт нь байгууллагаас хараат бус байдлаар үр дүнг гаргадаг.

Компанийн алсын хараа

Дэлхийн жишиг Монголын банк

Компанийн эрхэм зорилго

Хөгжлийн голомт

Компанийн үнэт зүйлс

Шударга зарчимч байх

Бууж өгөхгүй байх

Хариуцлагатай байх

Хамтач сэтгэлгээтэй байх

Хайрцагнаас гарч сэтгэ

Хувь нэмрээ оруул

Чин хүсэл эрмэлзлэлтэй

Харилцагч төвтэй байх

Удирдлагын баг
Шагнал амжилтууд
Нэмэлт мэдээлэл
Голомт банк нь 1995 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг “Бодь интернэшнл” ХХК-ийн охин компани болон үүсгэн байгуулагдсан бөгөөд арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, дотоод гадаадын харилцагч, түншүүддээ өндөр түвшинд хүргэн ажиллаж байна. Эх орны хөгжлийн түүчээ, иргэн бүрийн аз жаргалтай амьдралын төлөө “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг Голомт банк нь Монголын ууган арилжааны банкнуудын нэг юм.