.jpg)

244 дагагчтай
Бид ажилтан бүрийнхээ хувь нэмрийг өндрөөр үнэлдэг бөгөөд тэдэнтэй эрх тэгш, эрүүл, цогц харилцааг бий болгоход анхаардаг. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд дараах хүний нөөцийн бодлогуудыг хэрэгжүүлдэг: • Хөдөлмөрийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэхийн тулд ажиллах хүчнийг зөв хуваарилах; • Бүх ажилтнуудад шударга, өрсөлдөхүйц цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж олгох; • Шагнал урамшууллыг ажлын гүйцэтгэл, оруулсан хувь нэмэр зэрэгт бодитойгоор үндэслэж, өндөр гүйцэтгэлтэй ажилтнууд хариуцлагатай албан тушаалд дэвших боломжийг олгох; • Удирдлага болон ажиллагсдын дунд харилцан ойлголцсон, итгэлцэлд суурилсан харилцааг бий болгох; • Ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, үүрэгт ажлаа үр бүтээлтэй, чанартай хийж гүйцэтгэхэд ажлын байрны аюулгүй байдал онцгой чухал гэдгийг ямагт ухамсарлах.
Үйлчлүүлэгчдээ төгс гүйцэтгэл, ажилтнууддаа ажил мэргэжилдээ амжилт гаргах боломж бий болгож, хийж гүйцэтгэж буй төслөөсөө шударга орлого олох замаар олон улсад тэргүүлэх барилга угсралт, инженерийн групп болно
Бид гүйцэтгэдэг: Бид хариуцлагатайгаар төлөвлөж, үүрэг амлалтаа эрхэмлэн үнэ цэнийг бий болгодог. Итгэлцэл бий болгодог: Бид үйлчлүүлэгч, ханган нийлүүлэгч, түншүүдтэйгээ итгэлцэл дээр суурилсан урт хугацааны харилцааг бий болгодог. Хамтран ажилладаг: Бид бусдыг сонсч, хүндэлж, хамтран ажилладаг. Бахархдаг: Бид ажлаа бахархалтайгаар хийж туршлага мэдлэгтээ тулгуурлан залгамж түүхээ бүтээдэг.