image
image
Газар шим үйлдвэр

34 дагагчтай

Бидний тухай
Байгуулагдсан он 1999
Ажилтны тоо 201-500
Утасны дугаар 75059999
И-мэйл хаяг [email protected]
Хаяг байршил БГД, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, 66/01, 66/02; Баянгол; Улаанбаатар; Монгол (Mongolia)
Үйл ажиллагааны салбар
Хүнсний үйлдвэрлэл
Компанийн тухай

Манай компани 1999 онд Монголын анхны хүнсний ногооны консервын үйлдвэрийг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Үйлдвэрлэл эхэлсэн эхний жил 2 төрлийн 20 мянган шил консерв үйлдвэрлэж байсан бол одоо 30 нэр төрлийн 5 сая орчим шил консерв үйлдвэрлэж энэ салбартаа тэргүүлж байна.

Үйлдвэрлэл эхэлсэн эхний жилүүдэд улирлын чанартай үйлдвэрлэл явуулж байсан бол 2007 оноос байнгын үйлдвэрлэл явуулах болсноор үйл ажиллагаа маань жигдэрч, ажилчид ажилдаа мэргэшин бүтээгдэхүүний болон чанарын доголдол алга болж, компанийн үйлдвэрлэл, борлуулалт, үр ашиг ихээхэн нэмэгдэж ирлээ. Мөн жимс жимсгэнэ боловсруулан төрөл бүрийн компот, чанамал, ундаа үйлдвэрлэдэг болсноор бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ өссөн байна.
2008 оноос Газар шим үйлдвэр хүнсээр дамжуулан “Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр” боловсруулан туршилт судалгаанууд хийсний үр дүнд 2011 онд “Артишок” эрүүл мэндийн ундааг үйлдвэрлэн гаргасан. Ундааны түүхий эдийг Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь өөрийн хүлэмжийн аж ахуйдаа тарьж ургуулж байна.

    Манай үйлдвэр 2007-2009 онд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн 80%-ийг шинэчлэж өндөр даралт, өндөр температурт ариутгах иж бүрэн автомат автоклав, механик автоклав болон бусад тоног төхөөрөмжийг суурилуулсан. Энэ нь бүтээгдэхүүний нэр төрөл, амт чанар, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэн, ажлын нөхцлийг сайжруулсан бол 2013 онд иж бүрэн автомат ундааны үйлдвэрийг ашиглалтанд оруулсан.

    Манай компани үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ өөрсдийн боловсруулсан монгол технологи, жороор үйлдвэрлэж, тогтворжуулагч бодис, консервант хийдэггүй, зөвхөн дулааны боловсруулалт хийх замаар консервлодог. Ийм учир консервыг задалснаас хойш бусад бүтээгдэхүүн шиг удаан хадгалж болдоггүй. Бид жилээс жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлж энэ төрлийн бүтээгдэхүүний дотоодын зах зээл дээрх тэргүүлэх байр сууриа улам бататган ажиллаж байна.

    Манай компани нь Улаанбаатар хотод нэрийн барааны дэлгүүр, супермаркет, сүлжээ дэлгүүрүүд, хүнсний захуудаар  болон хөдөө орон нутагт бүтээгдэхүүнээ түгээн борлуулж байна.

Монголынхоо хөрсөнд ургасан хүнсний ногоог ард түмэндээ хүргэхийн төлөө манай ажилчид сэтгэл шулуудан ажиллаж байна.

Компанийн алсын хараа

Дэлхийн жишигт хүрнэ.

Компанийн эрхэм зорилго

Хүнээ дээдлэн эрүүл чанартай хүнс үйлдвэрлэгч, шинийг санаачлагч, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэгч компани байна.

Компанийн үнэт зүйлс
Хүн Чанар Хөгжил
Хангамж урамшуулал, бусад боломжууд
Уян хатан ажлын цаг
Урамшуулал
Ажил амьдралын тэнцвэрт байдал
Унааны нэмэгдэл
Хоолны нэмэгдэл
Ажилтны бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт
Байгууллагын хувьцаа
Тав тухтай орчин
Мэргэжлийн зэргийн нэмэгдэл
Утасны төлбөр
Ажилчидын унаа
Зуслангийн байраар хангах
Хувцасны хангамж
Илүү цагийн хөлс
Хавсран, орлон ажилласны хөлс
Эрүүл мэндийн үзлэг