image
image
Энержи ресурс

71 дагагчтай

Бидний тухай
Үнэлгээ
Байгуулагдсан он 2005
Ажилтны тоо 1001-5000
Утасны дугаар 77112304
И-мэйл хаяг [email protected]
Хаяг байршил Сэнтрал Тауэр 16 давхар, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14200, Монгол Улс
Веб сайт www.energyresources.mn
Үйл ажиллагааны салбар
Уул уурхай, газрын тосТээвэр, гааль, агуулахҮйлдвэрлэл
Сошиал
Компанийн алсын хараа

Бид олон улсын зах зээл дээр нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүн борлуулах дэлхийн хэмжээний үйл ажиллагаатай үйлдвэрлэгч компани болно.

Компанийн эрхэм зорилго

Бид орчин үеийн техник технологийг мэргэшсэн боловсон хүчний ур чадвар, хүсэл тэмүүлэлтэй хослуулан Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулна.

Компанийн үнэт зүйлс
  • Ажиллагсад, боловсон хүчин манай компанийн амин чухал зүйл гэж бид үздэг.
  • Орчин үеийн өндөр үр өгөөжтэй техник технологи нь монголд хөгжил дэвшил авчирна гэдэгт бид итгэдэг.
  • Бид байгаль орчны хариуцлагатай уурхайн үйл ажиллагаа явуулдаг.
  • Бид нийгмийн хариуцлагатай уурхайн үйл ажиллагаа явуулдаг.
  • Компанийн сайн засаглал нь энержи ресурс ххк-ийг ажиллуулах, удирдах, хяналтыг хэрэгжүүлэх үзэл баримтлал гэж бид үздэг.

 

Зургийн цомог
Бичлэг
Нэмэлт мэдээлэл
Энержи Ресурс ХХК нь 2005 онд байгуулагдсан, үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани бөгөөд Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг юм. Тус компанийг М-Си-Эс групп, Петровис ХХК, Шунхлай групп зэрэг үндэсний хэмжээний томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалттайгаар байгуулсан. 2010 онд Энержи Ресурс компани Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, Монголын үндэсний компаниудаас анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа амжилттай гаргасан. Тус компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа худаг коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2,962 га талбай бүхий, 11952А ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Ухаа худаг уурхайн үйл ажиллагаа 2009 онд эхэлсэн. Үүнээс хойш ердөө 2-3 жилийн хугацаанд тус уурхай нь Нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, усан хангамжийн систем, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн цогцолбор гээд техникийн болон нийгмийн дэд бүтцүүдтэй, дэлхийн жишигт нийцсэн, аж үйлдвэрийн томоохон цогцолбор болон хөгжсөн. Өнөөдрийн байдлаар, Энержи Ресурс ХХК нь нүүрсийг дотооддоо угааж баяжуулан экспортолж буй голлох аж ахуйн нэгж бөгөөд ингэснээр Монгол нүүрсний үнэ цэнэ, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсээр байна.