

79 дагагчтай
Олон жилийн туршлага, тал бүрийн мэдлэг ур чадварыг эзэмшсэн удирдлага ажилчдын эрх ашгийг хамгийн эхэнд, сэтгэл ханамжийг хамгийн өндөрт гэсэн байгууллагын зөв соёлыг бүрдүүлсэн ба нэг зорилгын төлөө сэтгэл зүрх, ур чадвараа нэгтгэсэн баг хамт олон болон удирдлагын оновчтой шийдвэр, стратеги төлөвлөгөө нь сүүлийн жилүүдийн бидний ололт амжилтын үндэс юм. Бид одоогийн байдлаар 35-н найрсаг, чадварлаг, эрч хүчтэй залуучуудаар багаа бүрдүүлэн өндөр бүтээмжтэй ажиллаж байна. Таныг ч мөн бидний нэг болохыг урьж байна. Welcome to TAZ family..
Тээвэр логистикийн төгс шийдлээр хөгжлийг түүчээлэн хүн, нийгэм, эх дэлхийд ээлтэй үйл ажиллагаа бүхий шилдэг хамт олон байж үргэлж үнэ цэнтэй САЙХАН ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЛЦЭНЭ.
Төв Азийн Зам ХХК нь үйлчилгээний чанар, инновацыг ашиглан найдвартай, орчин үеийн, дэлхийн жишигт нийцсэн тээврийн удирдлага, зуучийн тэргүүлэгч компани болохыг зорин ажиллаж байна. Бид хамгийн шилдэг шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж Тээвэр логистикийн салбарт ЦАХИМ үйлчилгээг түүчээлэгч, шилдэг байгууллага байна