image
image
КоллПро

102 дагагчтай

Бидний тухай
Мэдээлэл
Үнэлгээ
Байгуулагдсан он 2014
Ажилтны тоо 51-200
Утасны дугаар 72727070
И-мэйл хаяг [email protected]
Хаяг байршил Улаанбаатар хот-17011, Хан-Уул дүүрэг Чингисийн өргөн чөлөө 6, Режис Плэйс 502 тоот
Веб сайт https://www.callpro.mn/
Үйл ажиллагааны салбар
Харилцаа холбооМэдээлэл технологи
Сошиал
Компанийн тухай

Бид харилцагчиддаа сайн сонсогч, мэргэжлийн зөвлөгч нь байж, хамтран ажиллагсдадаа амжилтаа хуваалцах эрхэм хамтрагч анд нөхөд нь байж, өөрсдөдөө тасралтгүй хөгжих боломжийг эрэлхийлэгч нь байж бүх зүйлд хүндэтгэлтэй хандан ажиллахыг мөрдлөг болгон ажилладаг хамт олон билээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбартаа шинийг бүтээж хамтдаа өсөн дэвжих, суралцах чин эрмэлзэлтэй, эрч хүчтэй, хөгжилтэй таныг урьж байна.

Бид хэн бэ? Хөгжүүлэгч, инженер, борлуулалт, санхүү, маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, дуудлагын төв гэх мэт олон төрлийн мэргэжил эзэмшсэн, олон төрлийн сонирхол, зорилготой хүмүүсээс хамт олон бүрдсэн. Найзууд мэт нөхөрсөг харилцаатай байхын сацуу ажилдаа ч хариуцлагатай хандацгаадаг. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хамтдаа өсөн дэвжих, суралцах чин эрмэлзэлтэй, эрч хүчтэй, хөгжилтэй залуус бий. КоллПро ХХК - ийн соёл Ажлын байранд ихэнх хүмүүс гэр бүлдээ, найз нөхдөдөө зарцуулдгаас ч их цагийг өнгөрүүлдэг. Тиймдээ ч ажиллах орчны тав тух, шахалт дарамтаас зайлсхийдэг. Хавтгай төрлийн засаглалтай учраас санал хүсэлтээ илэрхийлэхэд нээлттэй.

Компанийн алсын хараа

Бид хэрэглэгчдэд датанд суурилсан шийдвэр гаргахад нь туслах үүлэн технологид суурилсан харилцаа холбооны шийдлийг нийлүүлэгч байхаар алсын хараандаа тусгасан ба харилцаа холбооны салбарт шинэ технологи, үйлчилгээг нэвтрүүлж, харилцаа холбооны цогц үйлчилгээ үзүүлдэг дэлхийн компани болохоор зорин ажиллаж байна.

Компанийн эрхэм зорилго

Бид ажилтнуудынхаа ажлын уур амьсгал, сэтгэл ханамжийг чухалчилдаг. Хэтийн зорилго нь технологио гадны олон орнуудад нэвтрүүлэх бөгөөд өдгөө CallPro US Inc болон КоллПро Киргиз ОсОО-г үүсгэн байгуулж хилийн чандад үйлчилгээгээ нэвтрүүлж эхлээд байна.

Компанийн үнэт зүйлс
Бид ажилтнууддаа биеийн болон сэтгэлзүйн хувьд тав тухтай орчин нөхцлийг бүрдүүлэн ажилладаг ба аливаа дарамт шахалт, шударга бус байдлаас зайлхийдэг. Хавтгай төрлийн засаглалтай учир ажилтан санал хүсэлтээ илэрхийлэн шийдвэрлүүлэх, шинэ санал гарган хэрэгжүүлэхэд дөхөм, нээлттэй байдаг. Ажилтнууд маань Нийгмийн хариуцлагын клуб, Танин мэдэхүйн клуб, Спорт эрүүл мэндийн клубуудад хамрагдан дотогшоо болон гадагшаа чиглэсэн үйл ажиллагааг сайн дураар идэвхтэй зохион байгуулан ажилладаг.
Хангамж урамшуулал, бусад боломжууд
Уян хатан ажлын цаг
Эрүүл мэндийн даатгал
Ажил амьдралын тэнцвэрт байдал
Эрүүл мэндийн үзлэг
Ээлжийн амралт
Утасны төлбөр
Зайнаас ажиллах боломж
Тав тухтай орчин
Урамшуулал
Ажилтны хөнгөлөлттэй зээл
Мэргэжлийн сургалт
Мэдлэгээ түгээх/хуваалцах боломж
Ажилтны бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт
Илүү цагийн хөлс
Спорт фитнесийн эрх/хөнгөлөлт
Тэтгэмж
Ур чадварын сургалт
Удирдлагын баг
Зургийн цомог
Шагнал амжилтууд
Бичлэг
Нэмэлт мэдээлэл
КоллПро ХХК хэнд зориулж, юу хийдэг вэ? КоллПро ХХК нь 2014 онд Монгол улсад үүлэн технологид суурилсан харилцаа холбооны бүтээгдэхүүнийг анхлан нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 1500+ харилцагчдад тогтмол үйлчилгээ үзүүлэн, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулан, өргөжин нэмэгдүүлсээр байна. Удирдлагын баг нь салбартаа 5-15 жил ажилласан туршлагатай, ур чадвартай бөгөөд залуу хамт олноос бүрдсэн, найрсаг уур амьсгалтай байгууллага юм.