
.png)
113 дагагчтай
Бишрэлт Групп анх 1994 онд “Бишрэлт” ББХК нэртэйгээр худалдаа үйлчилгээний чиглэлээр байгуулагдсанаас хойших 25 жилийн хугацаанд үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж 11 охин компани, 1000 гаруй ажилтантай Монгол улсын томоохон группийн нэг боллоо. Группийн үйл ажиллагаа, улсын төсөвт төлсөн татварын үзүүлэлтээрээ тэргүүлэн ажилласны үр дүнд Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас 2004-2016 оны 13 удаагийн Монгол улсын Шилдэг аж ахуйн нэгж, 2007 онд Монгол улсын Шилдгийн шилдэг аж ахуйн нэгж, 2013 онд Ази номхон далайн бүсийн шилдэг аж ахуйн нэгж "CACCI алтан шагнал" цомын эзэн, ТОР-100 аж ахуйн нэгжид 11 жил дараалан шалгарсан Монгол Улсын Үндэсний тэргүүлэх компани юм.
Эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулах чадамжтай, ард түмэндээ мэдэгдэхүйц ашигтай, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчиддээ үлэмж өгөөжтэй, үндэсний хэмжээний шилдэг Групп, Ази Номхон Далайн орнуудын тэргүүлэгч корпорациудын хүчтэй өрсөлдөгч, хамгийн сайн түнш нь байна.
Хэрэглэгчдээ эрхэмлэн дээдэлж, эрэлт хэрэгцээг нь бүрэн хангасан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, оюуны болон техник технологийн ололтод тулгуурласан ирээдүйтэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж Монгол улсын эдийн засгийн хөгжил, нийгмийн баялгийг бүтээх үйлсэд бодитой хувь нэмэр оруулна.