

49 дагагчтай
Бид байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй тулд зорьж ажиллана. Бид нөөц материал, түүхий эдийн хэрэглээгээ илүү үр дүнтэй болгож, хог хаягдлаас сэргийлэх эсвэл ямагт багасгах бодлого баримтална. Байгал орчны бодлогын хүрээнд бид:
Манай үйл ажиллагаа явуулж буй орны байгальд, хүрээлэн буй орчинд, мөн манай ажилчдад манай үйл ажиллагааны үзүүлэх сөрөг нөлөөнүүдийг илрүүлж, шинжилж, арга хэмжээ авч ажиллана.
Гадаадын болон дотоодын хамрах хууль эрх зүйн орчинд нийцэж ажиллана.
Манай үйл ажиллагаанаас болж байгаль орчин ямар нэгэн сөрөг нөлөө гарсан бол алдааг илрүүлж яасан ч дахин давтагдуулахгүйн төлөө ажиллана.
Анун компани нь өөрсдийн ажилчдын аюулгүй байдлыг ямагт тэргүүнд тавьж ажиллана. Эрүүл мэнд болон аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй алдаануудыг дахиж хэзээ ч давтахгүй төлөө ажилладаг соёлыг бие болгоно. Ажилчдын дунд өдөр тутмын аюулгүй байдлын хэвшлийг бие болгохын тулд ажлын байрны аюулгүй байдал болон эрсдэлийн үнэлгээг тогтмол хугацааны давтамжтайгаар хийж, ажлын байран дахь аюултай нөхцөлүүдийг байхгүй болгоно.
А НУН ХХК нь 1997 онд бизнесийн гараагаа тавилгын импорт, худалдаагаар эхэлж байсан. 20 жилийн туршид үйл ажиллагаагаа өргөжүүлэн, тэлсээр өнөөдөр өндөр хүчин чадал бүхий өөрийн үйлдвэрт дотоодын хэрэглэгчдийн онцлогт тохирсон тавилгыг үйлдвэрлэхийн сацуу тавилга байршуулалтын болон орон зайн ашигтай төлөвлөлтийн мэргэжлийн зөвлөгөө өгөх, гурван хэмжээст план зураг гаргах, борлуулалтын дараах тавилгын баталгаат засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслээр тогтмол хангах үйлчилгээг үзүүлдэг болоод байна. Дэлхийн зах зээл дээрээс шинэлэг шийдэл бүхий албан тасалгааны тавилга нийлүүлэхээс гадна бид орчин үеийн загвар, амьдралын хэв маягт зориулсан гэр ахуйн тавилгыг борлуулж байна.
Дэвшилтэт технологи болон менежментийн шилдэг арга барилуудыг нэвтрүүлснээр чанарын өндөр түвшинд үйлдвэрлэл болон үйлчилгээ үзүүлэх чадамжтай болно. Энэхүү чадамжийг ашиглаж нийгэмдээ чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулж харилцагч болон ажил горилогчдын хүсэмжит компани болох.
Анун компани нь шударга бизнесийн арга барилуудад суурилж ажиллана. Анун компаний алба хаагчид бусдаас ёс бусаар бэлэг авах, хандив авах, аяллын санал авах, бэлэн мөнгө авах зэрэг зан үйлүүдийг гаргахыг хатуу хориглоно. Байгууллага нь ямар нэгэн улс төрийн зорилготой үйл ажиллагаанд оролцож, төрийн албан хаагчдад ямар нэгэн төрлийн бэлэг эсвэл хандив өгөхгүй. Бид дотоодын болон олон улсын шударга өрсөлдөөний хуулиудад нийцэж ажиллана.