
84 дагагчтай
Трансвест Монголиа ХХК нь Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх, эд ангийг дахин сэргээн засварлах, төлөвлөгөөт засвар үйлчилгээгээр бүрэн хангах хүчин чадал бүхий Комацу брендийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер юм.
Манай компани нь Японы Сүмитомо Корпорацийн хөрөнгө оруулалттай, Канадын Эс-Эм-Эс Экьюпмент компанийн охин компани юм.
Хэрэглэгчиддээ шилдэг тоног төхөөрөмж, сонгодог шийдлүүдийг санал болгогч тэргүүний компани байна.
Манай хамт олон нэн түрүүнд харилцагчдынхаа ажлын бүтээмж, гүйцэтгэлийн чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн, баталгаат засвар үйлчилгээг санал болгохын зэрэгцээ хэрэглэгч нэг бүрийн үйл ажиллагааны онцлогт нийцэх өвөрмөц шийдлүүдийг нийлүүлэхэд онцгойлон анхаарч, салбартаа жишиг компани байхыг зорилт болгон ажиллаж байна.