image
image
РИВЕР ГРУПП

7 дагагчтай

0
Бидний тухай
Яагаад бид гэж?
Ажлын зар

1.“Ривер клуб” ХХКнь үйлчлүүлэгчиддээ Дэлхийд алдартай, олон төрлийн сонирхолтой сургалтын программуудын тусламжтайгаар, тав тухтай орчинд, үр дүнд суурилсан үйлчилгээг үзүүлэх нь бидний ЭРХЭМ ЗОРИЛГО юм. Ривер клуб нь дан ганц фитнес төв бус гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулсан олон төрлийн шинэлэг үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

1600 мк.в талбай бүхий манай клуб нь сүүлийн үеийн дэвшилтэт төхөөрөмжүүдээр тоноглогдсон фитнес,бассейн,аэробик, йог, спиннингийн заал болон хүүхдийн өрөө, эрүүл хооллолтын Juice Bar-аас бүрдсэн.

Манай клуб нь сүүлийн үед фитнесийн зах зээл дээр трэнд болж буй виртуал /видео/ болон багштай сургалтын программуудыг албан ёсоор нэвтрүүлж байгаагаараа онцлогтой.

2. “Ривер бэйкери” ХХК нь 2017 оны 4-р сард байгуулагдсан бөгөөд 2017 оны 11-р сарын 16-ны өдрөөс эхлэн ALWAYS FRESH уриан дор дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна: Ресторан, кофе шоп, талх, нарийн боов, бялууны үйлдвэрлэл, түгээлт, хоол болон түргэн хоолны хүргэлт Талх нарийн боов, бялууны үйлдвэрлэлээ дэлхийн №1 MIWE, Diosna тоног төхөөрөмжийг ашиглан ХБНГУ-ын Бавари мужийн Лудвиг хааны талх, булочка болон бусад бүтээгдэхүүнийг олон улсын болон Монгол улсын стандартад нийцсэн технологийг нэвтрүүлэн, ХБНГУ-ын Ирекс компанид боловсруулсан түүхий эд материалыг ашиглан хэрэглэгчиддээ хүргэн ажиллаж байна.

3. "ХоббиЗоон" ХХК нь мэргэжлийн тусгай хэрэгцээний дрон,сонирхогчийн ангиллын дрон, 360 камер,зөөврийн цахилгаан нөөцлүүр, сэргээгдэхэрчим хүчний шийдэл, ухаалаг автоматжуулалтын систем болон төрөл бүрийн технологи, лайфстайл бүтээгдэхүүнүүдийг бид санал болгодог.Дэлхийн №1 дрон үйлдвэрлэгч DJI компанийналбан ёсны борлуулагчаар 10 дахь жилдээ ажиллаж байгаа ба Монголын зах зээлийн 70 орчим хувийг эзэлдэг. Зөөврийн цахилгаанүүсгүүр үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчEcoflow брэнд, цахилгаан мопид, мотоциклынSuper Soco брэнд, Америкийн цахилгаанскүүтерийн тэргүүлэгч Segway Ninebotбрендүүдийн албан ёсны борлуулагч юм.

Компанийн алсын хараа

Хүн бүрийн амьдралд эерэг өөрчлөлт авчрах, төрөл бүрийн амьдралын хэв маягт нийцсэн, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэгч, тэргүүлэх компани байна.

Компанийн эрхэм зорилго

Аз жаргалыг хамтдаа түгээнэ.

Компанийн үнэт зүйлс
ХҮНДЭТГЭ, ХАЙРЛА, ДЭЭДЛЭ -ХАМТДАА СУРАЛЦ, ХӨГЖ, БҮТЭЭ - УРАГШ ТЭМҮҮЛ, АМЖИЛТАА АХИУЛ - ЗӨВИЙГ ЭРХЭМЛЭН МАНЛАЙЛ